Европын орнуудад хийсэн худалдан авалтад vat /НӨАТ/-ийн буцаалт хүсэхэд анхаарах зүйлс
Үйл явдал
/
2020-01-23
 
Европын орноор түр зочлох эсвэл аялах гэж буй тохиолдолд өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүнгээс VAT /НӨАТ/-ийн буцаалтыг авах боломжтой юм. Буцаалт хүсэх процесс нь хялбар ба та худалдан авалт хийж буй газартаа гадаад пасспортоо үзүүлж, шаардагдах бичиг баримтуудыг цуглуулан, буцахдаа гаалиар баталгаажуулахад л хангалттай юм.
  1. Худалдан авалт хийхдээ VAT хасагдсан дүнгээр төлбөрөө төлж болох уу?

Үгүй. Та заавал такс орсон нийт үнийн дүнгээр худалдан авалт хийх ёстой.​

  1. Үйлчилгээний байгууллагуудад VAT-ийн буцаалт хамаарах уу/авто машин түрээс, зочид буудал, ресторан гэх мэт/

​Үгүй. Худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд VAT буцаалт авах боломжтой.  

  1. VAT-ийн буцаалт хийдэг байгууллага, дэлгүүрүүдийг хэрхэн таних вэ?

​​Та “tax-free”  эсвэл “VAT-free” гэсэн тэмдэглэгээгээр таних боломжтой.

  1. Буцаалттай холбоотой гомдол, хүсэлтийг хэнд хандаж, шийдвэрлүүлэх  вэ?

Дийлэнх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд буцаан олголтоо гуравдагч мэргэжлийн байгууллагаар /Global blue, Premier tax free зэрэг/ зохицуулдаг. Энэ тохиолдолд та гуравдагч мэргэжлийн байгууллага руу хандах хэрэгтэй.

  1. Худалдан авсан бараа хэдий хугацаанд Европын бүсээс гарах ёстой вэ?

Худалдан авалт хийгдсэн өдрөөс хойш 3 сарын дотор Европын орныг орхин гарсан байх ёстой байдаг. Та тухайн бараагаа ашигласан байж болохгүй ба гааль дээр шалгадаг тул магадгүй шинэ авсан гутлаа өмссөн явж байвал тухайн бараан дээрх буцаалт хүчингүй болох өндөр магадлалтай.

  1. VAT таксын 15-25 хувийн буцаалтыг бүтэн дүнгээр олгодог уу?

Тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллага буцаалт олгох процессоо  хэрхэн зохицуулдгаас хамаарна. Мэргэжлийн зуучлагч байгууллагаар дамжуулан олгогддог тохиолдолд үйлчилгээний шимтгэл суутгагдах тохиолдол байдаг.

  1. Заавал худалдан авалт хийсэн орныхоо гааль дээр буцаалтын баталгаажуулалтаа хийх ёстой юу?

Үгүй. Та Европын орнуудаар тойрон аялж буй бол Европын холбооны бүсээс гарах эцсийн зогсоолоосоо нийт худалдан авалтынхаа буцаалтын баталгаажуулалтыг хийж болно. Харин та мэргэжлийн зуучлагч байгууллагын нөхцөл дээр заагдсан хугацааг анхаарах хэрэгтэй.

  1. Хэрэв би VAT-аа урьдчилж авсан ч, гааль дээр тамга даруулж, баталгаажуулаагүй явбал яах вэ?

Та үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас VAT-ийн буцаалтаа урьчилан бэлнээр авсан байсан ч баталгаажуулаагүй бол олгогдсон буцаалтыг таны төлбөрийн картнаас шууд суутган авдаг. Тиймээс та заавал тамгаа даруулан, гаалийн ажилтанд хүлээлгэн өгөх шаардлагатай.

 

Зочлох гэж буй Европын улс орныхоо VAT буцаалтын хувь хэмжээ болон таны буцаалтыг олгох гуравдагч байгууллагын дотоод дүрэм, нөхцөлтэй сайтар танилцан дээрх зааврын дагуу буцаалт авахыг танд зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.