УУХҮ-ийн сайд Д.СумъяабазарМонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, чиглэлийн талаар Аймаг, Нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөн засаг дарга нарын асуусан асуултад хариулт өглөө.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар нь ирээдүйн 20-30 жилд манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн гол хөдөлгүүр нь байна гэдэгт миний бие салбар хариуцсан сайдын хувьд итгэлтэй байдаг. Энэ утгаараа тус салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр дүн нь орон нутгийн байгууллага, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас шууд хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ”.
Мөн уул уурхайн салбарын үр өгөөж тухайн орон нутагт илүү үлдэх учиртай гэдэгтэй салбарын сайд санал нэгтэй байгаагаа уулзалтын үеэр хэлсэн.
Уулзалтын төгсгөлд Засгийн газрын тогтоол, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллаж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, зөрчил гаргасан этгээдэд зөвхөн хууль, тогтоомжид заасан хэм хэмжээг баримтлан хариуцлага тооцож ажиллахыг Аймаг, Нийслэлийн удирдлагуудад хүссэн юм.
-
4 цаг 49 мин
-
4 цаг 57 мин
-
10 цаг 46 мин
-
2025-01-17
-
2025-01-16