Дайчилгааны хуулийг хэрэгжүүлэх, улс эх орны батлан хамгаалалтад иргэн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг энэхүү онол практик хосолсон сургалтын үеэр онцолж байсан юм. 21 аймаг нийслэл дүүргийн цэргийн штабын дарга нар Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо цугларч тус хотын батлан хамгаалах товчоодын бэлэн байдлаас харилцан туршлага солилцлоо.
Дайчилгааны үеийн зарлан мэдээлэл явуулах, нөөцийг бүрдүүлэх, дайчилгааны сургууль явуулах, Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулах гэх мэт онол дадлага хосолсон сайн туршлагыг судалсан байна. Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, материалаг баазыг бэхжүүлжээ.
Цугларалтын үр дүнд бүх аймаг, нийслэлийн цэргийн штабын дарга нар дайчилгааны хуулийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой онолын мэдлэг, сайн туршлага олж авсан. Мөн дайчилгааны товчоод хэрхэн ажиллах хууль журмыг хэрхэн сахиулах, бичиг баримтыг яаж бүрдүүлэх улмаар практикыг яаж хийх дайны болон энх цагт яаж ажиллах талаар мэдлэг туршлагаа солилцсон юм.
-
7 цаг 50 мин
-
7 цаг 58 мин
-
13 цаг 47 мин
-
2025-01-17
-
2025-01-16