Аймгийн засаг дарга орхон суманд ажиллаж байна
Үйл явдал
/
2020-01-17

Аймгийн Засаг дарга Ш.Оргил холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудын хамт Орхон суманд ажиллаж, сургууль болон шинээр баригдаж байгаа дотуур байрны үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож байна.

 

 

Аймгийн дарга сумын хүн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг болгон сумын ард иргэдийг хамгийн ойроос эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс биохимийн анализатор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүүхэд болон том хүний пульсоксиметр 6 ширхэгийг, хүүхэд багачуудын уламжлалт өв соёлоо сурч мэдэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд 5 морин хуурны асуудлыг шийдвэрлэлээ.

 

 

Тус суманд баригдаж байгаа 75 хүүхдийн дотуур байрны ажлын гүйцэтгэл 37 хувьтай явна. 2020 онд Орхон сумын Соёлын төв их засварт орно.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.