Сант суманд ахмадын байр баригдаж байна
Үйл явдал
/
2020-01-18

Сэлэнгэ аймгийн Сант суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 50 сая төгрөгөөр нурсан хуучин барилгын суурийг ашиглан АХМАДЫН байрыг барих, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг "Сайхан төгөл"ХХК хийж гүйцэтгэсэн. Тус барилгын бодит байдалтай аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцлаа.

Барилгын дотоод засварын ажил үлдсэн бөгөөд аймгийн даргын зүгээс үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн сумын ахмад настнуудыг шинэ байртай болгохоор боллоо. Тус сум 200 гаруй ахмад настантай ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.