Утааны эсрэг тэмцэж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Ц.Пүрэвхүү ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр өмнө нь “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байхдаа Засгийн газраас их хэмжээний төсөв гаргуулж авсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийгээгүй юм. Түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсоноос хойш хэсэг чимээгүй байсан. Саяхан хэвлэлээр намайг байхад утаа 40 буурсан хэмээн яриа өгсөн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Түүний хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.37.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.