ЖАЙКА-ийн Монгол дах суурин төлөөлөгч “ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” –ийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-01-22

Геронтологийн үндэсний төв нь  настанд үзүүлж буй тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


Дээрх ажлын хүрээнд төвийн шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэхэд Олон улсын хандивлагч байгууллагуудтай  хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.


2022 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр  Жайка-ийн  монгол дах суурин төлөөлөгчийн газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу суурин төлөөлөгч  Фүжита Эри,Муразами Жоожи нар ирж  төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Уулзалтыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, төвийн зөвлөх С.Амарсайхан,удирдлагын багийн хамт оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр төвийн дэд захирал Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн салбарын цаашдын чиг  хандлага” танилцуулгыг хийж албаны төлөөлөгч нарт хамтран ажиллах саналыг  танилцууллаа.


Уулзалтын үеэр эрхэм Фүжита Эри хэлэхдээ Монгол улсад Геронтологи гериатрийн салбарын  тогтолцоог шинэчлэхэд манай улсын хувьд настан оршин суугаа газартаа цогц тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн талаар судалж үзэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд салбар дундын оролцоог хангах, барилга байгууламжийг менежментийн хамт шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг харж байна гэлээ.



Цаашид бид салбарын тогтолцоог шинэчлэн өргөжүүлэн хөгжүүлэхэд Жайка дах суурин төлөөлөгчийн газраас салбарын менежментийн асуудалд анхаарч  хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.219.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.