Монголын Хоккейн холбооны 2021-2022 оны лигийн 1, 2-р тойргийн тэмцээн Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт болж, энэ сарын 17-нд дүнгээ гаргалаа. Тэмцээнд Хангарьд, Багануур, Дархан, Шарын гол, Билэгтхүү, Бласт багийн 120 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорьсноос хоёр тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” баг тэргүүн байр эзэллээ.
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн засварчин, хоккейн спортын Олон улсын хэмжээний мастер Б. Цэрэнбалжир, “Шилдэг хамгаалагч”-аар Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин, хоккейн спортын мастер Э.Энхсүх нар шалгарав.
Ийнхүү Хангарьд клубийн хоккейчид энэ оны 2 дугаар сарын 10-14-нд Улаанбаатар хотын Мөсөн өргөөнд болох Монголын Хоккейн холбооны 2021-2022 оны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эхний хоёр тэмцээний шилдэг дөрвөн баг шигшээ тэмцээнд оролцох юм.
Я.Энхтуяа
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин