Барилгын дэлгүүрт гал гарч НЭГ ХҮН АМТА АЛДЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-05

Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр 2022 оны хоёрдугаар сарын 4-ний 02:26 цагт ХУД-ийн 4 дүгээр хороо Мөнххада компанийн хажуу талд барилгын дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Гал түймэр унтраах албаны 14 дүгээр ангийн салааны захирагч 3.Өсөхбаяр удирдсан 9 алба хаагч, хоёр автомашинтай гарч 02:34 цагт очиход ХУД-ийн 4 дүгээр хороо, “Андын зам констракшн” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12х2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1.5х1.5 метрийн хэмжээтэй харуулын модон байр шатаж байсныг унтраасан байна.

Уг галд 58 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг гарган ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.160.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.