МОНРОС-с мөнгөжиж МАШИНАА ТОМРУУЛЖ, БАЙРАА СОЛЬЖ, ХАДГАЛАМЖАА ӨСГӨСӨН дарга нар!!
Сэдэв, асуудал
/
2 цаг 46 мин

Төр өмчит үйлдвэрийн газарт ИДЭЭЧИН, УУГААЧИН, ТЕНДЕРЧИН нөхдүүд халаасаа зузаатгаж, хадгаламжаа өсгөх гэж ирдэг. Бүгд ил далд ямар нэг аргаар, их бага ямар нэг хэмжээгээр “хувьдаа завшиж” баригдсан баагий нь 40 саяар торгуулж, баригдаагүй нь ажлаа сольж, албаа ахиулан ахиад л идэцгээдэг бичигдээгүй хууль болчихсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Ийм маягаар “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-т олон жил ажиллаж овойж оцойтлоо их хөрөнгө хураасан байж болзошгүй дарга нарыг танилцуулъя!

НЭГ: “Монголросцветмет”  ТӨҮГ-ын Худалдаа ба ерөнхий асуудал эрхэлсэн газрын дарга НЯМСҮРЭНГИЙН ТЭГШЖАРГАЛ:

2019 оны 4 дүгээр сараас өнөөг хүртэл таван жил гаран ажиллаж буй энэ эрхэм орлогч захирал, газрын дарга зэрэг хариуцлагатай, өндөр албан тушаалыг хашжээ. Өөрийн орлого нь 531 сая 119 мянган төгрөг. Гэр бүлийн орлого нь 398 сая. 2019 онд 197 саяын үнэтэй НЭГ ОРОН СУУЦТАЙ байсан бол өдгөө 415  саяын НЭГ ОРОН СУУЦ, НЭГ АВТО ЗОГСООЛТОЙ болжээ. 2019 онд 235 саяын Lexus 570, Toyota Prius-тай байсан бол 2021 онд унах унаагүй явган таваргадаг байж. Харин 2023 онд Toyota, Land Criuser 300, Том оврын ачааны машин, Toyota Prius XW50 зэргээр унах унаагаа сайжруулж 663 саяын үнэтэй төмөр хүлэг хөлөглөдөг болжээ. Хурдан удмын  адуу 20, адуу 153, үхэр 40, хонь 300, ямаа 25 толгой гэсэн бөгөөд нийт 435 саяын үнэд хүрэх мал аж ахуй эрхэлдэг аж. 40 саяын 0,07 га газартай, 52 саяын үнэт эдлэо, 71 саяны хадгаламжтай, бусдаас 340 саяын авлагатай, 162 саяын зээлтэй болжээ. Тэрбээр “Монголросцветмет”  ТӨҮГ-т зургаадах жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд ХӨРӨНГӨӨ ӨСГӨЖ, АВЛАГАА АРВИЖУУЛЖ, байр сууцаа ТОМРУУЛААД амжжээ.

ХОЁР: “Монголросцветмет”  ТӨҮГ-ын Ерөнхий инженер буюу үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга МИНСЭЛИЙН БОЛДБААТАР:

Монголросцветметийн хэлтсийн даргаар 10 жилийн өмнө ажиллаж байсан эрхэм бол М.БОЛДБААТАР захирал. Тэрбээр анх 2016 онд 136 саяын орлоготой байсан бол 2023 онд 283 саяыг олдог болжээ. 553 саяын 3 ОРОН СУУЦ, хашаа байшинтай. Туулах чадвар сайтай 51 саяын Ford машин унадаг. 15 саяын үнэт эдлэлтэй. 401 саяын хадгаламжтай, 60 сая төгрөгийн зээлтэй нэгэн байна.

ГУРАВ: “Монголросцветмет”  ТӨҮГ-ын Төлөвлөлт, эдийн засаг, шинжилгээний хэлтсийн дарга ИШДОРЖИЙН ГАНЦЭЦЭГ:

Тэрбээр 2016 оны 10 сараас өнөөг хүртэл энэ албандаа ажиллаж байгаа нэгэн. Энэ компанид ажил орохдоо 143 саяын орлоготой байсан бол жил болгон өсгөж өдгөө 260 саяд хүрсэн байна. 144 саяын нэг орон сууцтай байснаа 460 саяын ГУРВАН ОРОН СУУЦТАЙ болжээ. Туулах чадвар сайтай 120 саяын Ланд-200 автомашинтай, 70 саяын хадгаламжтай. 150 саяын зээлтэй гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.157.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.