Монголын Барилгын үндэсний ассоциаци гэж багагүй мөнгө эргэлддэг ТББ байх... Ерөнхийлөгч нь "ЦАСТ КОНСТРАКШН"-ы Н.БАЯРСАЙХАН гэж эрхэм бий. Харин гүйцэтгэх захирал нь "Barilga.mn” сайтын Г.Батсүх гэж холионы эзэн залуу ажилладаг. Энэ хоёрын гол хамтрагч нь МБҮА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх хууль бус албан тушаалд "сайн дураараа томилогдсон" ЗАГ ХХК-ийн Б.НЭМЭХБААТАР гэж хэнгэргийн дохиур нөхөр бий...
Монголын Барилгын үндэсний ассоциацийн "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ"-н балагтай явдлыг БАРИМТТАЙГААР СИЙРҮҮЛБЭЛ...!
Нэгэн зүйл: Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирлаар "Barilga.mn” сайтын эзэн Б.Батсүхийг 2024 оны 10 дугаар сарын эхээр ямар ч сонгон шалгаруулалтгүй, "дүрмийн бусаар" томилсон. Ажлаа аваад НЭГ САР Ч БОЛООГҮЙ, барилгын мэргэжилгүй, барилгын тухай "А" ч мэдэхгүй, ганц тоосго ч өрж үзээгүй, хов живээр хөөцөлдөхөөс өөр боловсрол мэдлэгээр ядмагхан, гэр бүлийн тогтворгүй байдлаараа алдартай Г.Батсүхийг Ерөнхийлөгч Баярсайхан ассоциацийн 15 жилийн ойг тохиолдуулан, ажлаа сайн хийсэн гэж дүгнэн, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийн зөвлөлөөрөө ч хэлэлцүүлэлгүй "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-д тодорхойлж, өөрийн гар хөлөө дэргэдээ байршуулж, хууль бус үйлдлээ улам цэцэглүүлэх гэж буйгаа зарлав...!
Нэгэн зүйл: Дүрмийн бусаар гүйцэтгэх захирал болсон Г.БАТСҮХ нь барилгын үндэсний ассоциацид ажиллаж байсан Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга, Салбарын бодлогын зөвлөх, хуульч, төслийн 2 ажилтан болон шинээр авсан хуульч, салбарын бодлогын ажилтан нарын 7 хүнийг сарын дотор халж сольжээ. Оронд нь Г.БАТСҮХ нь өөрийн ээжийн хамаатан, хамсаатан ах нар нь болох "ЦАСТ КОНСТРАКШН"-ы Н.БАЯРСАЙХАНЫ хамаатан, ЗАГ ХХК-ийн Б.НЭМЭХБААТАР-н эхнэрийн хамаатан зэрэг МЭРГЭЖЛИЙН БУС ах дүү, хамаатан садангуудаар дүүргэн ШИНЭ ТОМИЛГООГООР АЖИЛД АВЧ, маш өндөр цалингаар цалинжуулан, урдах хууль бус үйлдлээ үргэлжлүүлэхээр хамтрагч багаа бүрдүүлжээ...!!!
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн шүүх дээр 47 сая төгрөгийн ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАГДАЖ байгаа муу нэр, луу данстай М.Энхбаатар гэгчийг Салбарын бодлогын хэлтсийн даргын албан тушаалд ажиллуулахаар авсан. Энхбаатар гэгч этгээд өмнө нь энэ байгууллагад ажиллаж байгаад маш их авилгал, ашиг сонирхол, будлиан, хуудуутай асуудал үүсгэн ажлаасаа халагдаж байсан нэгэн. “Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг. Эхнээсээ бүтэхгүй нөхдүүдээр багаа бүрдүүлсэн барилгын ассоциацийнхан "МОРДОХЫН ХАЗГАЙ" гэгч болох нь зөвхөн цаг хугацааны асуудал боллоо.
Хууль бус даргын хуудуутай томилгоог цааш дурдвал...!!
Гүйцэтгэх захирал Б.БАТСҮХ нь өөрийн ээжийнхээ хамаатныг Тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргаар, мөн Гэрээ, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр, Албан бичиг хөтлөлтийн мэргэжилтнээр, Гишүүнчлэл хариуцсан ажилтнаар, Төслийн ажилтнаар тус тус ажилд авч томилж, 10 гаруй хүний орон тоотой байгууллагыг 34 болгож 3 дахин нэмэгдүүлсэн байна. Байгууллагын дүрэм ёсоор бол ажилтанг халах, солих, нэмж ажилд томилох зэргийг эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталдаг ч энэ удаад Ерөнхийлөгчийн зөвлөл гэх хэдхэн хүний үзэмжээр шийдсэн нь Удирдах зөвлөл нь ямар ч эрх мэдэлгүй, “амьгүй албат” болж хувирч байгаа нь анхаарал татна.
НЭГЭН ЗҮЙЛ: Барилгын үндэсний ассоциацийн 15 жилийн ойн баярын арга хэмжээг гүйцэтгэх захирал Б.БАТСҮХ "нохойн замаар" оруулж, өөрийн хувийн компанийн шинэ жилийн цэнгүүн болгон өөрчилж, зочин гийчэн, гишүүдийнхээ дургүйцлийг хүргэхээс гадна хандивлагчдын мөнгийг ХУВЬДАА ХУСЧИХСАН гэх шивэр авир яриа яригдаж байна.
Тухайлбал, Монголын барилгын Үндэсний ассоциацийн 15 жилийн ойн баярыг 200 орчим сая төгрөгөөр тэмдэглэжээ. Ингэхдээ нийт зардлын 40 хувийг хандивлагчдаас гаргуулжээ. Үлдсэн зардлыг нь байгууллагын үндсэн хөрөнгө, тусгай зөвшөөрлийн мөнгөнөөс босгосон байна. Тусгай зөвшөөрлийн орлого бол ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ явуулсны төлөө авч буй орлого байдаг атал Б.Батсүхийн хувийн компанийн данс руу орчихсон нь АНХААРАЛ ТАТНА.
Үндэсний хэмжээний том ассоциацийн 15 жилийн ойг ийнхүү хувийн сайтынхаа шинэ жилийн цэнгүүн болгон өөрчилж, бусдын хөлс хүчээ урсган байж олсон мөнгийг ЭРХ МЭДЭЛ, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал үүсгэн өөрийн аж ахуйн нэгжийнхээ баяр болгон өөрчилж, ажилтнуудаа АВТОМАШИНААР ШАГНАСАН нь хуулийн байгууллага шалгавал ГОГДУУЛАХААР л ноцтой зөрчил.
Нэгэн зүйл: Мөн Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Батсүх нь ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, "БӨМБӨГӨРИЙН ХУДАЛДАГЧ АВГАЙ ШИГ", "БАРИЛГЫН КОМПАНИЙН КОНТЕЙНЕРТ СУУДАГ ДААМАЛ АВГАЙ ШИГ БАЙНА" гэх мэтээр өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буйгаар нь ялган доромжилж харьцдагаас гадна ажилтнуудынхаа өрөөнд КАМЕР, ДУУ ХУРААГУУР БАЙРШУУЛЖ, хэн юу хэлэх, хаашаа орж гарахыг нь байнга хянан цагдаж хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг байна.
Эдгээр болон олон асуудлууд удаа дараа давтагдаж Барилгын үндэсний ассоциаци нь нэг компанийн эрх мэдэлд очсонд ажилтнууд нь дүргүйцлээ илэрхийлж байгаа
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
-
6 цаг 50 мин
-
9 цаг 28 мин
-
9 цаг 34 мин
-
10 цаг 57 мин
-
13 цаг 11 мин
-
Өчигдөр 18 цаг 34 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Өчигдөр 18 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин