![](/resource/ulsturch/image/2025/02/12/jsui4aeqgcz1f5kc/Төсөв төлөвлөх батлах хянах зарцуулахад тулгардаг асуудлын хүрээнд мэдээлэл сонслоо.jpg)
Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны төлөөлөгчид төсөв тойрсон асуудлын хүрээнд номын дуу сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Төсвийн удирдлага, төлөвлөлтөд анхаарах асуудлууд" сэдвээр Сангийн яамны Төсвийн зарлагын удирдлагын зөвлөх Т.Батсүх, “Төсвийн тухай хууль тогтоомжийн шинэчлэл, нийслэлийн төсвийн харилцаа, онцлог" сэдвээр Төсвийн мэргэшсэн зөвлөх Ц.Долоонжин нар холбогдох сургалт, мэдээлэл хийлээ.
Төлөөлөгчид төсвийн төлөвлөлт, төсөв батлах, гүйцэтгэл, хэрэгжилт, хяналт, үнэлгээ зэрэг агуулгаар мэдээлэл сонслоо.
Улс орон төдийгүй, иргэдийн амьжиргаа, хөдөө орон нутгийн хөгжлийн гол хөшүүрэг болсон төсөв тойрсон асуудал бишгүй. Тэр дундаа нэгдсэн нэг төсөвтэй Монгол Улс орон нутгийн суурь төсвийг хэлэлцэн батлахдаа анхаарах, өөрчлөх, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх боломжтойг зөвлөх Т.Батсүх онцоллоо.
Тухайлбал, жилд нэг удаа орон нутгийн төсөв хянадаг, эргэх холбоогүй, үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй, төсвийн гүйцэтгэл болон төлөвлөлт зөрүү их, сумдын татаастай холбоотой асуудал зэргийг чухалчиллаа. Дээрх сул талыг өөрчлөх боломжийн тухайд ч саналаа хэллээ. Тодруулбал, улс ба орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгийн механизм, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх орон зай гаргаж өгөх, Засгийн газрын үйл ажиллагаатай төсвийн бодлогоо уялдуулахын чухлыг Төлөөлөгчдөд танилцуулж, саналыг нь сонсож, асуултад хариуллаа.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
Холбоотой мэдээ
-
4 цаг 54 мин
-
7 цаг 33 мин
-
7 цаг 39 мин
-
9 цаг 2 мин
-
11 цаг 16 мин
-
Өчигдөр 18 цаг 34 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Өчигдөр 18 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин