С.Анудар: Үхэл бол бүх юм
Нийтлэл
/
2020-08-16

Бүрхэг өдөр. Үнэндээ нартай цэлмэг өдрийг үдэн хөөж гэнэт борооны хар үүл хуралдсан юм биш л дээ. Адгаж гурав,дөрвөн  өдөр зүсэр бороо шаагиж байна. Хүмүүс бүгд л борооноос зугтаж их хотын хаа нэгтээ нуугдаж байгаа мэт эл хульхан хот, эл хульхан гудамж. Энэ бороонд би л ямархан нэг зүйлийн тухай бодож тэр бодолдоо баярлан хачин аз жаргалтай хүн алхаж явна. ”ҮХЭЛ БОЛ БҮХ ЮМ” гэж хэлсэн зохиолчийг ѳнѳѳдѳр хамгийн ойроос мэдрэх боломж олдлоо.  Хотын нэгэн галлерейд гарсан үзэсгэлэнд зохиолчийн амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан эд юмсыг сонирхон үзүүлж байна гэсэн яриа хүнээс дуулаад ийн зориж очиж байгаа юм. “Зохиолчийн юу, юу байгаа бол гар бичмэлүүд нь эх хувиараа байгаа болов уу” гэж бодсоор үзэсгэлэнгийн хаалгыг татлаа.                                       

 Гоёмсог гэрэл, цагаан гантиг шал ,энд тэнд ганц нэгхэн хүн  хүчтэйхэн амьсгал авахад цуурайтаж сонсогдохоор халширмаар нам гүм. Гэхдээ ер бусын тааламжтай. Үүдний угтагч байхгүй байсан тул шууд л хоёр давхар луу гарлаа. Ойлгогдох эсвэл үл ойлгодох уран зураг, хар цагаан эсвэл ѳнгѳт гэрэл зурагнууд тэр болгонийг үзсээр ѳнѳѳх булан дээрээ ирлээ. Цагаан ѳнгийн хѳшигѳѳр тусгаарлажээ. Намайг ирэхийг хүлээж байсан мэт ямар ч хүн байсангүй. “Уг нь их олон хүн зорьж очиж байгаа гэж дуулсан юмсан. Хачин юм даа” гэж бодсоор хѳшигѳѳ дотроос нь хаалаа. Хамгийн түрүүнд түүний хэрэглэж байсан ор нүдэнд туслаа. Хуучний орос диван ор. Орон дээр суугаад орчин тойрноо тухтай харлаа. Бичгийн ширээ,  хуучин пянз тоглуулагч, гэрэл зураг, бүр бичгийн машин нь хүртэл байна. Бүх зүйлд хүрч үзлээ. Намайг орж ирэхээс эхлээд дагуулж харсан зураг нүдний буланд торлоо. Лавшруулан харвал тас хар халимаг үстэй, уруул нь дундуураа зүсэгдсэн мэт зузаан, тийм нэг цоргисон ширүүн харц тэгээд өөрт нь зохисон гэж жигтэйхэн хоолойн дээрхи мэнгэ. Энэ зураг нь дээрхи хүн бол хорин насыг дөнгөж шүргэсэн Анудар юм. Тэр зурагнаас харцаа салгаж үл чадна. Надад ямар нэг зүйлийг хэлэх гэсэн мэт тэр ч надаас харцаа үл салгана.

Анударь - Чи ямар нэг зүйлийг мэдэрч байна уу?

Охин - Юуг? Таныг уу? (гайхсан)

Анударь - Чи энд юу мэдрэх гэж ирсэн юм бэ. Тэр зүйлээ л мэдэрч чадсан уу гэж л?

Охин -Үнэндээ би энд илүү зоригтой болох гэж л ирсэн юм. Илүү гэж дээ ер би ямар ч зориггүй. Тиймдээ ч миний амьдралд аз сорьсон эсвэл эрсдэлтэй зүйл тохиож байсангүй.З үгээр л би хэтэрхий сайн охин.

Анударь - Энэ муу зүйл гэж үү?

Охин -Муу биш ч хэтэрхий уйтгартай шүү дээ. Амьдрал хэтэрхий богинохон. Гэхдээ гэнэтийн зүйл олон л доо. Харин миний амьдрал л тийм биш.

Анударь - Тэгвэл чинийхээр уйтгар гуниггүй амьдрал гэж юуг, ямар мэдрэмжийг хэлэх вэ?

Охин - Жишээ нь алдарт “Титаник” кино. Хэдхэн цагт болж өнгөрсөн хөлөг онгоцны сүйрэл. Харин Жэк, Розза хоёр багагүй галзуурч амждаг. Мөн хамгийн ойрын жишээ гэвэл та.

Анудар - Миний юу тийм сонирхолтой эсвэл галзуу гэж?

Охин - Та яг миний насан дээр хэтэрхий их уйтгар гунигийг мэдрээд энэнээс цааш тэвчиж чадахааргүй байсан болохоор л үхсэн биздээ. Энэ бол зориг. Харин надад ийм зориг байхгүй. “Хүн 30 нас хүртэл амьдрах л утгагүй” гэж хэлж байсныг тань дуулсан юм байна.

Анударь – Амьдрал ер нь утгагүй зүйл. Түүнийг утгатай болгодог ганц зүйл бол үхэл. Гэхдээ би амьдралыг төгс болгох гэж үхээгүй л дээ.

Охин – Тэгвэл яагаад үхсэн гэж?

Анударь – Зүгээр л хүн хэд  насалсан ч төгс амьдардаггүй гэдгийг эрт ойлгосон болохоор л тэр.

Охин – Та тэгвэл амьд байх цаг хугацаандаа талархдаг уу?

Анударь – Өнөөдрийг хүртэл чиний бодол санаанд үхэлгүй амьд байсан гэж бодохоор би хэрэггүй амьдраагүй л юм байна. Тэгэхээр талархах хэрэгтэй байх тиймүү?

Охин – Асуултыг асуултаар.

Бид хэсэг чимээгүй зогсов. Гэхдээ нэгнээсээ харцаа үл салгана. Магадгүй хэн хэн нь амьдарч байгаа цаг хугацааныхаа тухай бодсон биз. Гэнэт тэр надаас хэзээ ч бодож байгаагүй зүйлийг минь асуув.

Анударь – Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ?

Охин – Харин л дээ. / бодно/ Мэдрэмж. Ямар нэг зүйлийг мэдрэхийг хамгийн сайн чаддаг байхаа. Хүмүүс намайг үзэн ядахыг эсвэл нүд рүү минь хараад юу бодож байгааг гээд би бүх зүйлийг мэдэрчихдэг.

Анударь – Тэгвэл миний юу бодож байгааг мэдэж байна уу?

Охин – Мэднээ. Та намайг яг одоо үхчихвэл хэн нэгэн хүн дурсах болов уу гэж бодож байна.

Анударь – /инээв/ Тэгээд хариулт нь хэн нэгэн чамайг дурсах нь уу?

Охин – Үгүй л байх даа. Би хэнд ч сайн зүйл бас муу зүйл хийж байгаагүй. Ер нь хэн ч намайг анзаарч тоож байгаагүй.

Анударь – Тэгвэл чи амьдар. Утгагүй амьдралыг өөрийнхөөрөө хөглөөд амьдар. Тэгээд хэн нэгэн чамайг дурсахаар болсон цагт үхлээс битгий ай. Яагаад гэвэл чи хэрэггүй амьдраагүй учраас.

Бидний яриаг сарниулан гаднаас хүмүүс орж ирлээ. Уг нь хэлээгүй үлдсэн нэг зүйл байгаа юмсан. Гэнэт өнөөх Анударийн зургийг хэн нэгнээс харамлах сэтгэл төрлөө. Яг энэ мэдрэмжээ хэн нэгэнд булаалгачих юм шиг санагдаад зургийг сэмхэн аваад халаасандаа хийчихлээ.

Тэгээд /амьдрах ёстойг минь ойлгуулсанд баярлалаа/ гэж шивнэсээр хүмүүсийг зүсэн чимээгүйхэн гарлаа.

Өнөөх уран зураг бас гэрэл зургуудийг үзсээр доош буулаа. Үүдний угтагч ах ирчихэж. Түүн рүү нүдээрээ инээж баяртайгаа хэлээд  “Ээ Анударь минь юунд ийм байдаг юм бэ дээ” гэж бодсоор үзэсгэлэнгийн хаалгийг хаалаа.

Бороо ер зогсох шинж алга аа.

Г.Жавхлантгарьд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.