Арван сарын эхээр орон нутгийн ИТХ-ын сонгууль болно. Сонгуулиас залхаж байна гэх үг сул яриа бий. Сонгуульт засаглал байгаа цагт бид оролцох нь ял биш зол, түүртэхгүй байх үүрэг. ИТХ-ын сонгуулийн үнэ цэнийг ойлгосон цагт тэгж хэлэхгүй.
УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа ИТХ-ын сонгууль болдог учраас сонгогчдын ч тэр улс төрчдын ч тэр идэвх, үйл байдал өөрчлөгддөг. УИХ-ын сонгуулийн хүч нөлөө, хүрээ хязгаарын давамгай байдалд ИТХ-ын сонгуулийн үнэ цэнэ дарагдах хандлагатай байдаг. Жишээ нь УИХ-д ялалтыг сөргүүлж, ялагдсан талыг сонгох хандлага бий. Улсын хууль тогтоох байгууллага болох УИХ-ын жижгэрүүлсэн загвар нь ИТХ, дараагаар нь Иргэдийн Нийтийн Хурал(ИНХ). Танай баг, хороон дох асуудлыг мэддэг, мэдэрдэг хүн сонгогдвол бодит амьдрал дээрх асуудал илт өөрчлөгдөнө. Дүүрэг, Хорооноос сонгогдсон ИТХ гэдэг бол иргэдтэй илүү ойр байх төрийн түшээд. Тиймээс ч иргэдийн шаардлага, дэмжлэгийг НИТХ-д хүргэх зууч, төлөөлөгч байх боломж өндөр.
Нийслэлд оршин суугаа нийт иргэдийн тооны хувьд ч, нийгэмд тулгамдаж буй асуудал, төсөвлөж буй мөнгөн хөрөнгийн хувьд ч яах аргагүй улс орны цөм болж байна. Иргэдийн төлөөлөгчид хуралдах боломжгүй үед тэргүүлэгч нь шийдвэр гаргадаг, давуу эрхтэй оролцдог байдлыг хуулиар болиулсан. Тиймээс хурлын төлөөлөгчид хэлэлцүүлэгт ижил үүрэг, тэгш эрхтэй оролцох боломж бүрдсэн. УИХ-ын сонгуульд нийслэлэс 28-н гишүүн буюу нийт гишүүдийн гуравны нэг нь сонгогддог. Харин нийслэлээс ИТХ-д 45 гишүүн сонгогдох тул хурал, хэлэлцүүлэг нь илүү чанартай, үр дүнтэй болоосой гэж харж байна. Нийслэлийн парламентын соёлыг төлөвшүүлэхэд анхаарах цаг болсон. Харин түүнээс өмнө НИТХ-ын хуралдааны үйл явцыг илүү тодорхой болгох тал дээр ажиллах хэрэгтэй байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин