Одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 26-нд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын “нууц бүлгэм” буюу ҮАБЗ нэн яаралтай хуралдаж хууль, шүүхийн үйл ажиллагаанд шууд оролцсон нэгэн хуулийг ээлжит бус чуулганаар батлуулсан. Тодруулбал “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байдаг. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өргөн баригдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамж гаргаж чуулган зарласан.
Улмаар ээлжит бус чуулган хуралдаж АБЗ-өөс шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг түдгэлзүүлж, чөлөөлж болох өөрчлөлтийг тусгасан хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан юм. Энэ хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигийн эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулсан. Мөн оны дөрөвдүгээр сарын 05-нд Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр 74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томилов.
Ерөнхийлөгч Х.Баттулга (2019.06.26) зарлиг гаргаж, 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар тодруулахад 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой, дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон" гэдэг мэдээлэл сөхөгдөж байв.
Үндсэндээ М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын бүлэглэлийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг Х.Баттулга, Г.Занданшатар, У.ХҮрэлсүх гурав нийлж “дарж авсан” нь ийм учиртай.
Энэ хууль нь шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан, мэргэшсэн байдлыг алдагдуулсан, Төрийн гурван өндөрлөг дуртай үедээ хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг сольдог тогтолцоог бүрдүүлсэн гэсэн үг. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 13 гишүүн санаачилан боловсруулж ҮАБЗ-өөс шүүх эрх мэдэлд халдсан хуулиудыг хүчингүй болгох хуулийн төслүүдийг санаачилан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар, холбогдох байгууллагын саналыг авах ажил энэ өдрүүдэд явж байгаа гэжээ.
Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй өргөн барьж, батлуулна. ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгч нарыг чөлөөлдөг энэ хараат байдлыг нэн даруй таслан зогсооно. Үүнийг нэн даруй хийнэ. Шүүх өөрөө ямар ч албан тушаалтнаас хараат бус байж, бие даасан зөв шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд зааснаар хүн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхйиг улам бүр боловсронгуй болгож баталгаажуулах үүднээс шүүхийн хараат бус, бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг бий болгоно. Шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх зарчмыг хэрэгжүүлнэ" гэдгийг онцолсон юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин