"Номин"-гийн Ш.Баярсайхан ГЭРЭЭНЭЭСЭЭ БУЦАЖ "Эрэл"-ийн Д.Эрдэнэбатыг ТОНГОРСОН УУ..
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-25

Cүүлийн үед өрнөөд байгаа “Эрэл” ХХК болон “Номин холдинг” ХХК-тай холбоотой үйл явцын тухайд, манай компанийн зүгээс Шүүхийн хараат бус бие даасан байдалд итгэж, шударга шийдвэр гарна гэдэгт эргэлзэхгүй байсан учраас өдийг хүртэл анхааралтай ажиглаж байсан билээ.

“Номин холдинг” компанийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нь “Эрэл” ХХК – ны ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбаттай уулзаж, “Ариг” банкинд хувь эзэмших санал тавьж, улмаар “Байшин үйлдвэрлэх комбинат-1” д эхний удаад хөрөнгө оруулах, үүний дараа Ариг банкинд хувь эзэмшихээр тохиролцсоноор хоёр тал гэрээг 2016 оны 11 сарын 29-нд албан ёсоор баталгаажуулсан. Ш.Баярсайхан нь энэ тухайгаа 2017 оны 12 сарын 15-ны өдрийн “БҮК-1” Үйлдвэрийн нээлтийн үеэр МҮОНРТ-ээр өгсөн ярилцлагадаа уг үйлдвэрийн 20 хувийн хөрөнгө оруулж босголцсон болохоо нотолсон байдаг.

Гэтэл Ш.Баярсайхан нь гэрээнээсээ татгалзаж Иргэний шүүхэд нэхэмжлэл, Эрүүгийн цагдаад гомдол гаргаж компани хоорондын маргаан шүүхийн шатанд хүртлээ даамжирсан. Шүүх хурлын үеэр Ш.Баярсайхан нь: “БҮК-1-д огт хөрөнгө оруулаагүй, хохирсон, залилуулсан, “ХОВСДУУЛСАН” гэж илтэд худал амаар мэдүүлснийг нь үндэслэн “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбатад хорих ял ногдуулсан явдал нь анхнаасаа энэ хэргийг нэг талд шийдвэрлүүлэх илэрхий зохион байгуулалттай, хууль бус ажиллагаа болсонд туйлын их харамсаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.