Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.
Иргэн бүрийн эрүүл, аюулгүй гэж өөрийгөө төдийгүй ар гэрээ хэдэн сарын турш гаргуунд нь хаяж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж минут секундтэй өрсөн нүдээ гархилтал ажиллаж байсан алба хаагчдаа, аав, ээжээ үгүйлэн араас нь утас цохих алаг үрсийнх нь уйлахыг сонсоод зүрх сэтгэл шимширч, хамтдаа шүд зуун зүтгэж байсан өдрүүд бидэнд цөөнгүй байсан юм.
Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.
Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.
Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.
Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.
Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.
Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье!
#Үгүйсгэж_болохгүй_зүтгэл гэж байдаг
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин