Голомт банк “ICT EXPO-2020”-д шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулахад бэлэн боллоо
Нийтлэл
/
2020-10-09
Голомт банк харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2020”-ийг дэмжин ивээн тэтгэж, Монголын арилжааны банкнуудын цор ганц төлөөлөл болон оролцож байна.
Харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, амьдралын хэв маягт нь нийцэх хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн хувьслыг өрнүүлж буй Голомт банк “ICT EXPO-2020”-д шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулахад бэлэн боллоо.
“ICT-Expo-2020” 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.87.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.