Монгол улс хүнлэг, иргэний шударга, ардчилсан нийгмийг бүтээгээд 30 жил болж байна. Түүнчлэн Социолист системийг халж, олон намын тогтолцоо, парламентын засаглалыг хэрэгжүүлсний 30 жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож буй.
Улстөрийн шийдвэр гаргах түвшинд, ялангуяа хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг олон нам гаргасан. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхдээ намууд 25 хувь хүртэл квот өгдөг.
Сонгуульд өрсөлдсөний дараа тэдгээр эмэгтэйчүүдээс наймаас арван хувь нь ялалт байгуулдаг бол зарим жижиг намуудаас нэг ч хүн сонгогддоггүй нь харамсалтай.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН, АН-ын нийлсэн 13 эмэгтэй парламентад суух эрх авсан. Эрх баригч намаас НАМЭХ-ны тэргүүн Д.Сарангэрэлийг сайд болгосон бол Х.Булгантуяаг МАН-ын бүлгийн дэд дарга, М.Оюунчимэгийг байнгын хорооны даргаар, Б.Саранчимэгийг дэд хорооны даргаар сонгосон. Харин АН-аас сонгогдсон хоёр эмэгтэйн хувьд С.Одонтуяаг УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа.
А.Адъяасүрэнгийн хувьд УИХ-ын сул гишүүнээр ажиллаж байгаа. Тэгвэл Монгол улсад парламентын тогтолцоо үүсч хөгжсөний 30 ойн хүрээнд анх удаагаа эмэгтэй хүн чуулганы хуралдааныг даргаллаа.
Энэ нь улстөрч хүч үзэж буй олон мянган эмэгтэйт урам зориг нэмсэн чухал түүхэн үйл явдал болсон нь Монгол Улсын их хурлын чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа удирдсан явдал юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин