Шинэ Засгийн газрын сайд нараас олны анхааралд төдийлөн өртөөгүй, мэргэжлийн нэг сайд бий. Тэр нь Уул уурхайн сайд Г.Ёндон.
Гэтэл сайдтай холбоотой нэгэн тоогүй мэдээ гарч ирлээ. Тэрбээр Монголросцеветметийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлдэг байсан баримт ил боллоо. Түүний хүү Амира нь Гётё бүрэн дунд сургуулийн 2 дугаар ангид сурдаг бөгөөд нэг жилийн сургалтын төлбөр болгож 5 сая 300 мянган төгрөгийг төлсөн баримт ил боллоо.
Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад 2020 оны 07 сарын 08-нд Засгийн газрын гишүүн уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин