ТОЙМ: УРВАЛТ, УРУУДАЛТ, ЭРГЭН ИРЭЛТ гурав
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-25

Өнгөрөгч долоо хоног Монголын улстөрд олон үйл явдал болж өрнөлөө. Болж өргөсөн үйл явдлыг танд хамгийн товчхоноор ТОЙМЛОН ХҮРГЭЕ...

НЭГ:  МАХН-аас нэр дэвшсэн Э.Магнайбаяр МАН-д урвав

Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт АН-тай эсвэж орсон МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр гэгч МАН-д урвав. Тэрээр Н.Энхбаярын итгэлийг олж орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан нэгэн. БГД-ийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчид тогтоолоо гардан авах гэж байна. Энэ үеэр БГД-ийн 23 дугаар хорооны иргэд Э.Магнайбаярыг МАН-д элссэнийг эсэргүүцэж, нэрийг нь татахыг шаардан жагсаж  түүн рүү гурил, өндөг шидэж дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэбрээр Энэ дүүрэг бол Ардчилсан намын дүүрэг гэж бодохгүй байна. 220 мянган Баянголчуудын эрх ашгийг хангах ёстой. Урвалтсаад байх юу байх вэ дээ. Би НАМХЗ-д байж л байсан шүү дээ" гэлээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлд аймагт МАХН-аас нэр дэвшсэн ч харамсалтай нь ялагдал хүлээсэн. Түүнчлэн МАХН-ын 29-р мянгатын даргаар томилогдож МАХН-ын дарга Н.Энхбаяраас тамга гардан авч байсан удаатай юм.

ХОЁР: Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж улстөрд иргэн ирлээ...

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Монголын Цахиагийн Элбэгдорж улстөрд иргэн ирлээ. Тэрбээр Ерөнхийлөгч болхдоо АН-ын гишүүнчлээс гарсан байдаг. 10 жилийн дараа намын гишүүнчлэлээ сэргээж, тарж бутарсан, хагарч цуурсан АН-ыг эмхлэх, бодлогын үйл ажиллгаанд оролцохоор боллоо. Харин олон нийтийн зүгээс түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бэлтгэл ажилдаа орж байна гэж хардаж байгаа. Ц.Элбэгдорж ийнхүү албан ёсоор улстөрийн амьдралаа үргэлжлүүлэхээр болж байна. Тэрбээр “Жирийн иргэн байна гэдэг бол хамгийн том албан тушаал юм. Одоо намынхаа үйл хэрэгт оролцоно. Эх орон дуудсан цагт Монгол хүн босож очих ёстой гэж би боддог” хэмээсэн юм. Тэр бол Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг бөгөөд 2004-2008 онд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Түүнчлэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр албыг нэр төртэй биелүүлсэн нэгэн.

ГУРАВ: УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ХОТЫН ДАРГА болж тушаал буурав

2020 оны аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгууль хуулийн дагуу явагдаж Засаг барих улстөрийн хүчин аль хэдийнээ тодорчээ. 2020 оны орон нутгийн сонгуульд эрх баригч МАН үнэмлэхүй олонх буюу 2016 оныхтой адил хэмжээний ялалт байгуулсан тул ХОТЫН ДАРГАА томилох эрхтэй болсон. Энэ дагуу Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын УЗ хуралдаж УИХ-ын гишүүн МАН-ын нийслэлийн хороон дарга Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэн баталж улмаар НИТХ-ын анхдугаар чуулганаар танилцуулан хэлэлцэв.

Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Сумъяабзарыг чөлөөлж хотын даргын тамга тэмдгийг гардуулав. УИХ-ын гишүүн хүн хотын дарга болсон анхны тохиолдол Д.Сумъяабазар юм. Ингэснээр намын дүрэм Үндсэн хуулиас дээгүүр гэдгийг МАН-ынхан батлан харууллаа...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.36.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.