Мөнгөтэй хүн л УИХ-ын гишүүн болдог, мөнгөгүйчүүд нь төрийн албанд ажилладаг гэсэн ойлголт одоо өөр болсон. Монголбанкинд ШИНЭ ҮЕИЙН БАЯЧУУД ажилладаг гэвэл та эргэлзэхгүй биз. Нэгэн жишээ дурдъя. Манай сайт өмнө 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаагийн тухай баримтыг танд хүргэж байсан бол одоо 9 тэрбумын үнэ бүхий 11 байртай бас нэг даргыг онцлох гэж байна. Түүнийг Данжилаагийн Ганбат гэдэг. Тэрбээр 2016 оны 08 сарын 11-нд Монголбанкны Ахлах хянан шалгагчаар томилогдсон. Өмнө нь Сахүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан.
Жилд 142 сая 880 мянган төгрөгийн орлоготой бол гэр бүлийн нийт орлого нь 208 сая 021 мянган төгрөг аж. 963 саяын үнэ бүхий таван орон сууц, үйлчилгээний дөрвөн байшин, нэг автозогсоол, өвөлжөө хаваржааны нэг байгууламжтай. Дөрвөн сая төгрөгийн үнэтэй Toyota, Camry унадаг бол 50000 сая төгрөгийн Эзэмших-5га газартай, 4 сая 800 мянгын үнэт эдлэлтэй, 174 сая 797 мянгын хадгаламжтай, 550 саяын авлгатай, 786 саяын зээлтэй гэжээ. Тэрбээр 2016 оны 01 дүгээр сараас Үндэсний хорооны гишүүнээр ажиллаж байна. Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан “иргэдийн халаасыг шавхдаг” үйлчилгээ явуулдаг байсан бол санхүүгийн зах зээл дэх сул мөнгө эргэлддэг газрыг онилон өөртөө ашигтай шийдвэр гаргуулж, орон сууцны дэмжлэгт хамрагджээ.
Үндэсний хороо нь корпорацийн бүтэц, зохион байгуулалт болон шаардлагатай дүрэм журмыг батлахаас гадна хураамжийн хувь хэмжээг тогтоох, нөхөн төлбөр олгох эсхүл санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх шийдвэр гаргах болон зээл тусламж авах, бонд гаргахтай холбоотой шийдвэрүүдийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргана.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо 2017 онд дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Үүнд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 37 тоот тогтоолоор “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ыг шинэчлэн баталсан. Хадгаламжийн даатгалын корпорацийн 2018 оны үйл ажиллагааны төсвийг баталсан; Улсын их хурлын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн чуулганаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлан гаргалаа. Ингэхдээ “Банкны тухай” хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд бие даасан хяналт шалгалт хийх, цаашлаад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгагдсан.
Үндэсний хорооны гишүүний эрх үүрэгт мөнгө гаргуулна гэсэн заалт харамсалтай нь байхгүй. Гэвч Монголбанкны ахлах шалган хянагч Д.Ганбат нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнээр байрны төлбөр гаргуулсан нь үйлдэл ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл болсон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэх АВЛИГЫН ШИНЖТЭЙ үйлдэл болоод байгааг ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин