Эмийн санчид: Хөнгөлөлттэй эм олгох шинэ журам өнөөдрийн байдлаар хэрэгжиж эхлээгүй, программын шинэчлэлтүүд явагдаж байна
Нийтлэл
/
2020-11-02

 

Хөнгөлөлттэй эм олгох шинэ журмыг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос  буюу өнөөдрөөс улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангууд мөрдөж эхлэхээр болсон. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм.

Өмнөх дүр зургаараа бол өнөөдөр эмийн сангууд ачаалал ихтэй, хөгшин настай болон бие муутай иргэд өрхийн эмнэлэг болон тоотой хэдэн эмийн сангуудын гадна оочер дараалал үүсгэнэ бухимдалтай зогсож байдаг байсан билээ.

Хөнгөлөлттэй эм олгох шинэ журам өнөөдрөөс эхлэн хэрхэн хэрэгжиж эхэлж буйг та бүхэндээ хүргэе.

 Урд нь зөвхөн өрхийн эмч хөнгөлөлттэй эмийг бичиж эрүүл мэндийн даатгалаар  эм олгодог 1000 гаран эмийн сан эмийг олгодог байсан бол одоо  Бүх шатны эмнэлгийн эмч, түргэн тусламжийн эмч нар хөнгөлөлттэй эмийн кодыг олгох боломжтой болсон мөн бүх эмийн сангуудаас тухайн сардаа багтаж л байвал хэзээ ч хамаагүй эм олгох хуулийн зохицуулалтыг хийсэн билээ. Манай сурвалжлах баг урт цагаанд байрлах найман эмийн сангаар орж тодруулга авлаа. Түүнээс долоон эмийн сан нь хөнгөлөлттэй эмээ олгож эхлээгүй байгаа бөгөөд нэг эмийн сан нь ЭМД-н хөнгөлөлттэй эм олголтонд хамрагдаагүй байна.

Эмийн санчдын ярьж буйгаар:

Эмийн жагсаалт гарсан, яаж олгох вэ? гэдэг нь тодорхой болсон  одоо программ дээрх шинэчлэлтүүд эхнээсээ хийгдээд явж байна гэдэг хариуг өгч байна. Өнөөдөр л  эм бичилт эхэлсэн эмнэлгүүд эмч нар бичиж эхлээгүй, иргэд кодоо аваагүй учраас одоогоор хөнгөлөлттэй эм олгож эхлээгүй байна. Хурууны хээгээр эм бичих болж заавал өөрийн биеэр хөнгөлөлттэй эмээ бичүүлэх болсон тул бие муутай хэвтэрийн иргэдэд эм бичүүлэхэд  хүндрэл үүсэж магадгүй гэдгийг мөн ярьж байна. Дээрх эмийн сангийн зургаан эмийн сан нь эм олгох программ  нь ажиллахгүй гацсан байгаа гэхдээ хоёр талаасаа зохицуулалт шинэчлэлүүдээ хийгээд явж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Та бүхэндээ шинэ журмын хэрэгжүүлэлт хэрхэн эхэлж буйг хүргэлээ.Цаашид хөнгөлөлттэй эмийн шинэ журам хэрэгжилт, иргэдэд хэрхэн хүрч буй талаар эргэн сурвалжлах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.