Б.Мөнхтүшиг: 800 Хятад иргэнд  Хөх хот, Эрээн дэхь консулын газраас БИЗНЕС АНГИЛЛЫН ВИЗ олгосон байна лээ
Нийтлэл
/
2020-11-10

УИХ –ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Яагаад манай улсад 800 хятад орж ирэв. Энд хэн хяналт тавих вэ. Цаанаа асуудал дагуулна шүү. Гүйцэтгэх ажиллагааны нууц гээд байх юм. УИХ-д орж ирчихээд томроод суугаад байгаа нөхдүүдийг зайлуул...

Хууль зүйн яам П.Сайнзориг: Таны асуусан асуултад тусгайлан хариулт өгөх боломжгүй. Хэрэг бүртгэл яж байгаа. Гадаадын иргэдэд виз олголтын асуудал л хөндөгдөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манайх шалгаагүй учраас мэдээлэл өгөх боломжүй. Тагнуулын байгууллагаас шалгаад шүүх рүү шилжсэн.

Гадаад харилцааны консулын газрын дарга Б.Мөнхтүшиг: өнгөрсөн онд 800 хятад иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийсэн. Хилийн чанадад байгаа 45 дипломат төлөөлөгчийн газарт 244500 виз олгосоноос 100 мянга орчим виз нь БНХАУ-д байгаа манай улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газраар дамжиж олгогдсон. 800 хятадын асуудлыг судлахад бизнес ангилалын буюу Монгол талдаа уригч компанитай Хятад иргэд байсан. Бүгд цөөнөөрөө орж ирээгүй. Виз олголтоор нь хөөгөөд үзэхээр хоёр сарын турш дамнаж орж ирсэн. Уригч компаниудын нэрсийг хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулж байгаа.

Ерөнхий сайдын захирамжаар Виз олголттой холбоотой асуудлыг шалгах хүрээнд Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Тэгэхэд бизнес ангилалын виз олголттой холбоотой зөрчлүүд илэрсэн. Тэдэнд хөх хот, Эрээн дэх Консулын газруудаас виз олгосон байсан гэдгийг онцоллоо.

800 иргэнтэй холбоотой асуудлыг шалгахад визний нэгдсэн мэдээллийн сан байхгүйтэй холбоотой. Гадаадын иргэнийг бүртгэх, виз олгох чиг үүрэгтэй гурван байгууллага бий. 30 хүртэлх хоногийн визийг Монгол улсаас гадаад улсад суугаа пипломат төлөөлөгчийн газар олгодог. Монгол улсын хилээр нэвтэрэх Хил хамгаалах Ерөнхий газар шалгаж оруулдаг. Нэвтрүүлсний дараах хяналтыг Гадаадын иргэн харьяатын газар тавьдаг. Яг 800 хятадыг орж ирэх тэр үед хяналтын тогтолцоо алдагдсан. Хаана ямар газар буудалласан, хэн авчирсан, яаж шалгаж нэвтрүүлсэн гээд нэгдсэн мэдээллийн системгүй байсантай холбоотой гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.114.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.