2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай ӨРСӨЛДӨХ эрхмүүд...
Нийтлэл
/
2020-11-10

Монголчууд жилийн жилд сонгуулиас сонгуулийн хооронд амьдарсаар бүүр дасаж. 2020 онд хоёр ч томоохон сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Харин 2021 онд Төрийн тэргүүнээ бүх ард түмнээсээ сонгоно. Тус сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх нь тодорхой болж, эртнээс бэлтгэлээ базааж, олон ээжүүдийн энгэр цоолж яваа. Мөн цэргүүдээр төмөр зам бариулж 11 сая төгрөгийн цалин өгч байгаа зэргээр ПИ АР хийлгээстэй. Зам тээврийн сайд байхдаа хийж чадаагүй зүйлээ тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа үргэлжлүүлж байгаа нь цаанаа нэг учиртай.

Үндсэн хуульд зааснаар бол 2021 оны Төрийн тэргүүний сонгуульд МАН, АН, ХҮН, МАХН гэсэн улстөрийн дөрвөн нам өрсөлдөх боломж бүрдсэн. АН-ын хүн бол угаасаа тодорхой. Женко өөрөө. Тэрбээр одоогийн байдлаар тус намыг кармалчихсан байгаа. Харин эрх баригч намаас хэн өрдөх вэ гэдэг л сонин байна.

Бидэнд олдсон баттай мэдээллээр одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн С.Батболд, Хууль зүйн сайд асан, гавьяат хуульч Ц.Нямдорж нарын дунд гол сунгаа явагдах нь. Эдгээр нэрсийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тодотгосон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол хүн бүхэнд олдоод байдаг боломж биш. Тийм учраас Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёрын дунд л гол өрсөлдөөн явагдана. Хэн хэнд нь Ерөнхийлөгч болчих санаа, мөрөөдөл бий л байх. Ц.Нямдорж гуайд ийм боломж олдсон ч тэрбээр 2017 онд М.Энхболдтой өрсөлдөөд нэрээ татсан. Түүнд одоо ийм боломж МАН-ынхан олгохгүй. Харин Сү.Батболд байж болох хувилбарч Оффшор дансны хэргээс нэрээ цэвэрлэж чадаагүй. Тийм учраас аятайхан байж байгаад хүү Б.Баттүшгийгэээ угсаа залгамжлагч болгож улстөр лүү чихэх боломж л хайж байгаа.

Намын дарга, дээр нь шударга ёсыг тогтооно гэсэн ПОПУЛИСТ амлалтаараа одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх рейтэнг өндөр байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчид хэрэв өрсөлдөх болбол намын даргаасаа чөлөөлөгдөнө гэсэн үг. Мянга сайн нэр хүндтэй байлаа гээд ЖЕНКО шиг хүчтэй хүнийг барах нь юу л бол. Женко одоо бүх хүчийг өөртөө цуглуулж байна. Жүдогоор бол аль боломжтой сайн барьцаа ахиулж байгаа гэсэн үг. Тамирчин хүн үүнийг эрх биш гадарлах байлгүй.

У.Хүрэлсүх ялагдвал улстөрчийн замналаа тэгээд дуусгана гэсэн үг. Ямартай ч энэ бол хамгийн эхний хувилбар шүү дээ. Эсвэл Топор Ерөнхийлөгчид нэр дэвшихгүйгээр хэмжээгүй эрхт Ерөнхий сайд хэвээр үлдэж ч болно. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд хоёр хэн хэн өнөөгийн албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар тохиролцсон гэсэн шуум ч явж байна. Тэгэхээр Женкогийн эсрэг өрсөлдөх хүн түүний нутаг нэгтэн Г.Занданшатар байхыг ч үгүйсгэхгүй.

МАН-ын дүрмэнд намын дарга нь Ерөнхий сайд байна гэж заасан байдаг. Энэ тугаараа Хүүк одоогийн суудалдаа хэвээр үлдэж түүний оронд Г.Занданшатар Женкотой өрсөлдөх боломж ч гарч ирэх магадлалтай. Ингэснээр Баянхонгорынхон дахин тоглоомын дүрмийг эргүүлэх магадлал гарч ирэх нь...

АН-ынхан дотор бол Женкотой өрсөлдөх хүн байхгүй. Ц.Элбэгдорж өрсөлдөж магадгүй ч түүнийг өмнөөсөө тэрсэлдүүлэхгүй байх. Женко Эби хоёр наанаа дайсан мэт боловч цаанаа нэг нь улсаа удирдах, нөгөөх нь АН-ыг удирдах нууц тохироо хийчихсэн байхыг ч үгүйсгэх газаргүй. Улстөрд ямар мөнхийн дайсан гэж байх биш. Эрх ашгийн төлөө тэд Тэмүүжин Жамух хоёр шиг гурвантаа анд бололцсон ч бадах л хүмүүс.

Нөгөө талдаа МАХН-ын С.Ганбаатарыг дутуу үнэлж, бас зүгээр орхиж болохгүй. М.Энхболд, Х.Баттулга хоёр эцсийн мөчид тунаж үлдэхэд тэр ЦАГААН САНАЛ гэгч хөдөлгөөнийг эрчимтэй явуулсан. УИХ-ын гишүүн болчихсон түүнд боломж ч байна. Н.Энхбаяр ч түүнд шавар хааж чадахгүй. Тэгэхээр С.Ганбаатарын өмнө ногоон гэрэл асаалттай байгаа.

ХҮН гэж жижиг нам 2020 оны сонгуульд нэг суудал авчихсан. Тус намаас бас нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Т.Доржханд гишүүн юм уу, эсвэл Дангаасүрэнгийн Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. ХҮН намын ард Х.Баттулга биш, Ц.Элбэгдорж ч биш, Т.Доржхандын пүүз ч биш харин Д.Энхбат байдаг. Тэгэхээр ХҮН-аас Д.Энхбат нэр дэвших магадлал өндөр гэсэн үг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.