Ц.Элбэгдорж Коронавирусийн эсрэг ВАКЦИНЫ ГУЙЛГАНД явахад бэлэн гэжээ
Нийтлэл
/
2020-11-20

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэн жиргээ сошиалд шуугиан тариад амжлаа. Тэрбээр “Вакцин олоод ир гээд үүрэг даалгавар өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, НҮБ, ДЭМБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх” хэмээн бичжээ. Гэтэл олон нийтийн зүгээс  манай улстөрдчийн ганц чаддаг зүйл нь бадар гуйх. Гуйлга гуйж, өр зээл тавихдаа л сайн хэмээн гоочилж байна. Харин энэ эгзэгтэй цаг үед УИХ-р  Коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Засгийн газрын мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /СОУАХ РасПКу/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна.

Энэ худалдан авалтыг СО\/АХ РасПКу механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин нь гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх явдал юм.

ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчирах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны 7 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл нь ДЭМБ-аас энэ оны 11 дүгээр сараас тодорхой болж байгаа, иймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байгааг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар илтгэлдээ онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.