Иргэн та ЭМД төлсөн МӨНГӨӨ өвдсөнийхөө дараа АВАХ ЁСТОЙГОО мэддэг үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-07

Монгол улсад эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ гэж байдаг. Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь таны эрүүл мэндээс үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцана. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ. үйлчилгээнээс жилд 2000000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар бүлэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан зааж өгсөн бөгөөд шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг юм. Тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 мянган төгрөг байсан бол 2020 онд 420 000 төгрөг  болж өөрчлөгдсөн. Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба  ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны ажлын тайланг сонсоход 2019 онд Эрүүл мэндийн даатгалын санд 469.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 15.2 хувиар давуулан биелүүлжээ. Үүнээс 426.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлсэн нь төлөвлөгөөнөөс 58.5 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт аж. Бусад орлогод 39.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 42.5 тэрбум төгрөг орж, 3.2 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө давсан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "2019 онд эрүүл мэндийн даатгалд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгөөс 56.7 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Энэ хэмжээний хэмнэлт гарч байгаа нь даатгалын сан зөв тогтолцоогоор ажиллаж чадахгүй байгаа, иргэддээ хүрэхгүй байгаагийн илрэл. Энэ бол хэмнэхийг зорих ёсгүй мөнгө. Нийгмийн даатгалын сангийн Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах өвчний даатгалын санд 131 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын санд 24 тэрбум, ЭМД-ийн эрсдлийн сан байгуулахад 60 тэрбум гээд 200 гаран тэрбум төгрөг бидэнд байна. " хэмээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын сан эмчилж, эдгэрүүлсэн хүний тоогоор нь эмнэлгүүдэд мөнгө өгөх ёстой болохоос байгаа мөнгөө хурааж хуримтлуулах байгууллага биш гээд төрөөс эмнэлгүүдэд өгөх санхүүжилтээ 2022 он гэхэд нэмэх ёстой гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.172.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.