Коронавирусийн цар тахлын энэ үед иргэд идэх хоолгүй, түлэх түлшгүй хүндхэн нөхцлийг туулж байна. Ийм үед төр засгаас иргэд рүү чиглэсэн бодитой арга хэмжээ авмаар байна.
Тухайлбал бүх нийтийн бэлэн байдалд байгаа энэ цаг үед монгол улс газрын төлбөр, түрээс, ус, дулаан, тогны мөнгөө тэглэж иргэдийн орлого сэргэхээр нөхөж авах арга замаар дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн саналыг зарим нэр бүхий санал болгоод буй... Манай цахилгаан эрчим хүчнийхээ 95 хувийг хойд хөршөөсөө, үлдсэнийг нь урд хөршөөс авдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4 сая Гкал дулаан үйлдвэрлэж, импортоор 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан. Импортын цахилгааны гол хэрэглэгч нь Оюутолгой ХХК. Тус компани жилдээ 1.3 тэрбум орчим кВт.цаг цахилгааныг БНХАУ-аас импортоор авч байгаа.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт. Үүний 18 хувь буюу 240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байна. Өнгөрсөн 2018 онд 468.8 сая.кВт.ц цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн үнэ тариф өсч, нэгдсэн сүлжээний горим ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгаа.
Эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөн нэмэгдэж байхад эрчим хүчний үнэ тариф хэвээрээ байгаа. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, дулааны эрчим хүчний үнэ 2 дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байна гэдгийг Эрчим хүчний Зохицуулах хорооны дарга онцолсон.
Өнөөдрийн байдлаар 46980 аж ахуй нэгж гэр хорооллын 316 мянга, орон сууцны 244 мянга нийт 606 мянга 982 өрх эрчим хүч хэрэглэж байна.Дунджаар сард нэг айл ахуйн хэрэглээндээ 220 кВт.ц цахилгаан хэрэглэдэг. Энэ айлын цахилааны төлбөр сард НӨАТ-тай 30400 орчим төгрөг төлдөг. Гурван төгрөгийн өөрчлөлт ороход НӨАТ-тай 31100 төгрөг төлөх юм. Нэг өрхийн сарын цахилгааны төлбөрт ойролцоогоор 700 төгрөг нэмэгдэж байгаа гэсэн үг. Ер нь айл өрхийн хувьд бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Нэг айл дунджаар 8000-9000 төгрөгийн хөнгөлөлт сар бүр эдэлж байна.
Монгол улс жилд дунджаар 7.2 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаагийн 80.4 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 19.6 хувийг импортоор авч байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа 5.8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчний 96 орчим хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцуудад үйлдвэрлэдэг.
Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар учраас төрөөс үнийн зохицуулалтыг хийж, өндөр үнээр үйлдвэрлэсэн цахилгааныг хэрэглэгчдэд хямд үнээр борлуулдаг бөгөөд өртгийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг салбар хүлээж байдаг. Айл өрх хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртгөөс киловатт тутамд 30-50 төгрөгөөр бага тогтоосон нь энэ хэмжээгээр айл өрхүүдийн хэрэглээний төлбөрт хөнгөлөлт болон тусаж байна.
Нэг кВт.цаг эрчим хүчний өртгийн мэдээлэл
№ |
Төлбөрийн үзүүлэлт |
Үнэ төг/кВт.ц /НӨАТ-гүй/ |
1 |
Түлш, нүүрсний зардал |
23.89 |
2 |
Үйлдвэрлэл, импортын зардал |
62.92 |
3 |
Дамжуулалтын зардал |
11.34 |
4 |
Түгээлт, хангалтын зардал |
43.40 |
5 |
Нийт өртөг, зардал |
141.55 |
Айл өрхөд борлуулах цахилгааны тариф /НӨАТ ороогүй/
№ |
Хэрэглэгчдийн ангилал |
Үнэ /төг/кВт.ц/ |
Тарифын хөнгөлөлт /төг/кВт.ц/ |
||
1 |
Энгийн тоолууртай |
||||
а |
Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг |
110.28 |
31.27 |
||
б |
Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээг |
130.08 |
42.74 |
||
2 |
2 тарифт тоолууртай |
||||
а |
Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ |
116.18 |
25.37 |
||
б |
Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/ |
88.98 |
52.57 |
||
Хоёр тарифт тоолууртай нэг хэрэглэгчийн сарын нийт хэрэглээ 305 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж үзье.
305 кВт.ц цахилгааныг үйлдвэрлэхэд 47,490.03 төгрөг зарцуулагдсан бөгөөд хэрэглэгч 9,303.64 төгрөгийн тарифын хөнгөлөлтийг эдэлж, 38,86.39 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна.
Нийгмийн халамжийн хөнгөлөлттэй тарифт хамрагддаг нэг хэрэглэгчийн сарын нийт хэрэглээ 305 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж үзье.
305 кВт.ц цахилгааныг үйлдвэрлэхэд 47,490.03 төгрөг зарцуулагдсан бөгөөд хэрэглэгч 20,375.14 төгрөгийн тарифын хөнгөлөлтийг эдэлж, 27,114.89 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна
Иргэдийн орлого тасарсан энэ цаг үед төрөөс нэг удаагийн арга хэмжээ авч ТОГНЫ МӨНГИЙГ түр хугацаанд ТЭГЛЭЖ болох уу...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин