Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа “Иргэдийн магнайг тэнийлгэсэн” таатай мэдэгдэл хийв. Бүхий л хэвлэл, сошиаол орчинд МАН-ын Засгийн газар “БУРХАН” мэт шүтэгдэв. Үнэндээ ч цаг аа олсон зөв шийдвэр байв. Нийсллэлийн 900 гаруй мянган өрхийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг 2020 оны 12 сарын 01-нээс 2020 оны 07 сарын 01-н хүртэл долоон сарын хугацаанд ТӨРӨӨС ДААХ шийдвэр гаргав. Үүний зардалд 690 тэрбум төгрөг болох тооцоолол хийжээ. Энэ мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргахаар болов.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашжээ. Сайн байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын популист сайд нарын нэг Л.Оюун-Эрдэнэ “Бид хулгайд алдагдах гэж байсан өмчөө төрдөө авсан” гэж аархав. Яг ярих юм бол төр нь ч тоохгүй байсан “Эрдэнэт” үйлдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар эх орондоо буцаан авчирч, Ж.Эрдэнэбатын Засгийн газар Төрийн мээдэлд залж ирсэн гэдгийг ПОПУУД даанч анзаарахгүй байгаа нь харамсалтай. Энэ компанийн 51 хувийг эх орондоо авч ирсэн Д.Эрдэнэбатыг МАН-ын Засгийн газар шүүж улмаар ШОРОНД ХОРЬЧИХООД дараа нь алгаа ташин баярлаж байгаа нь яг л “СЭГЭН ДЭЭР ЭРГЭЛДЭЖ БУЙ ХЭРЭЭ” шиг хачин жигшүүрт сэтгэл төрүүлж байна.
Ядаж Ч.Сайханбилэгт, Д.Эрдэнэбатад БАЯРЛАЛАА гээд хэлчих зориг зүрх, ухаан ШОУЧИН ЕРӨНХИЙ САЙДАД байхгүй нь харамсалтай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Улаанбаатарын гэр хорооллын 220 мянган айлын сайжруулсан шахмал түлшний 75 хувийн хямдрал буюу мөн л 670 орчим тэрбум төгрөгийг нөхөхөөр болов. Бас л сайхан мэдээ. Нэг айл нэг мянган төгрөгөөр нэг шуудай сайжруулсан түлш авахаар болов.
2015 онд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6,7 тэрбум тоннын нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсныг З.Энхболд олж мэдэнгүүтээ ТАСЛАН ЗОГСООСОН. Түүнийг УИХ-ын дарга байхад буюу 2014 оны 5 дугаар сарын 8-нд Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 34 дүгээр тогтоол батлагдсан.
Тэрбээр 2015 оны 5 сард УИХ-ын чуулганы индрээс “Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.
Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна” хэмээн сүржин мэдэгдэл хийж ЭХ ОРОНД НЬ үлдээсэн хэрэг.
Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь төрийн мэдэлд хэвээр үлдэж улмаар түүхэнд байгаагүй ашигтай ажиллаж, түүгээрээ “Таван толгой түлш” компанийн алдагдлийг нөхөж байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг эх орондоо ав ирсэн Ч.Сайханбилэг түүний хамт олон, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-г эх орондоо үлдээсэн З.Энхболд болон нийт уурхайчдад БАЯРЛАЛАА гэж хэлэх хэрэгтэй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин