АН бол хүчтэй сөрөр хүчин байж чадахгүй байгаа гэдгийг энэ намын гишүүд дэмжигчид, үе үеийн дарга даамлууд бүгд үг нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Тийм ч учраас үзэл баримтлал, үнэт зүйл, бодлогын хувьд ШИНЭЧЛЭГДЭХ ёстой хэмээн үзэж X их хурлаа цахимаар хийлээ.
Уг хурлаар одоо хүчин төгөлдөр мөрдөр Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж, намын даргаа бүх гишүүдээс бус Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар шийддэг болох, бүх гишүүдийн хурлаас ҮБХ-ны гишүүдийг сонгодог байх зэрэг илүү үр дүнтэй шийдлүүдийг тусгажээ.
Харин намын дарга хэн байх нь одоогоор тодорхойгүй. Энэ намыг одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс удирдаж, мөнгө цацаж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гишүүд дэмжигчид, ахмадууд, оюутнууд, эмэгтэйчүүдэд хандсан лекц уншиж явсаар их хуралдаа оролцов.
Улсын дээд шүүх тус намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн авах юм бол энэ нам удахгүй шинэ даргын эрэлд гарна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын мод болох О.Амартүвшин, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга асан Н.Алтанхуяг нарын нэрс яригдаж байна.
Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хувьд энэ намтай салшгүй холбоотой. Хоёулаа энэ намын удирдаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албан тушаалд очтолоо дэвшиж байсан хүмүүс. Ялалт ялагдал, ололт амжилтын бүхий л мөчийг мэдэрч, өөрсдөө Ардчилсан хувьсгалыг бүтээж явсан хүмүүс учир МАН-тай өрсөлдөхүйц ямар нам бүтээхийг тэд мэдэж байгаа.
Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд бол харьцангүй шинэ “дүр”. Одоо байгаа АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсан нь энэ намын дарга болно. Тэдний хэн нь хүчтэй вэ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин