Коронагийн голомт болсон “БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ”-ийн “эздэд” ХАРИУЦЛАГА тооцох уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-25

Баянзүрх дүүрэг бол хүн амын нягтаршил, газар зүйн байршлаараа ч нийслэлдээ хамгийн томд тооцогддог. 380 гаруй мянган хүн амтай. Төрөөс иргэддээ үзүүлэх хамгийн чухал үйлчилгээ бол Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ байдаг. Баянзүрхчүүд 1997 оноос хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа бусад шиг чөлөөтэй авч чадахаа байсан. Учир нь дүүргийн нэгдсэн эмнэлэг нь ХУВЬЧИЛАГДЧИХСАН.

Тухайн үеийн Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд Менежментийн гэрээ байгуулж, эмнэлгийг удирдуулах тендерийг 1997 оны 5 дугаар сард зарлаж, Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/217 тоот тушаалаар тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай багийг шалгаруулж, улмаар 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ё.Тэрбиш, Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Амарсайхан, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар менежментийн гэрээнд гарын үсэг зурж, эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ.  Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1997 оны А/251, А/158 дугаар тушаал, захирамжаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн зөвлөх төвийг нэгтгэн шинэ бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж “Баянзүрх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

Тухайн үед Эрүүл мэндийн салбараас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, соёлын салбараас Хүүхэд залуучуудын театрт менежмэнтийн хувьчлалыг туршилтаар 23 жилийн өмнө хийсэн. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд “нийгмийн салбарыг хувьчилж болно” гэсэн заалт орж, асуудал шийдэгдсэн байдаг аж. Тус дүүрэгт менежмэнтийн хувьчлал хийгдэх үед 110 мянга гаруй хүн амтай байсан. Харин одоо хүн амын тоо гурав дахин нэмэгдэж 380 гаруй мянган хүн амтай болсон байна. 

Тус эмнэлгээр үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан иргэнээс болон дотор нь хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчээс Коронавирусийн халдвар илэрсэн. Үүний улмаас Улаанбаатар хот даяар "Бүх нийтийн бэлэн байдал" зарлаж хөл хорио тогтоогоод байна. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар УОК-ын шийдвэрийг танилцуулахдаа "Төр, хувийн гэлтгүй ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл хувьчлагдсан цагаасаа эхлээд үйлчилгээ нь муудаж, үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч бүрээс мөнгө төгрөг нэхдэг тус эмнэлгийн удирдлагуудад ЯМАР ХАРИУЦЛАГА тооцох вэ...

Одоо тус эмнэлгийн Ерөнхий захиралаар Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Б.Даш-Яндаг ажилладаг.

Ерөнхий захирал Бүддоржийн ДАШ-ЯНДАГ

 Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор 2010 онд “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, хэтийн төлөв” нэг сэдэвт бүтээлээр  Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. ОХУ, Санктпетербург хот, 1994-1997 онд Эрүүлийг хамгаалах яаманд сайдын туслах мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга 1997 оноос одоог хүртэл Баянзүрх эмнэлэг ХХК-ний Ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хорлоогийн УХНАА       

Санхүү, банк, үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, Улаанбаатар  хотын Авто засварын заводад ахлах нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, 1997 оноос “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн  захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Жамсрандоржийн ЭНХТАЙВАН

1991-1993 онд “Хужирт” рашаан сувилалд Ерөнхий нягтлан бодогч,  1994-1996 онд “Оргил” рашаан сувилалд Ерөнхий нягтлан бодогч, 1997 оноос одоог хүртэл “Баянзүрх эмнэлэг” ХХК-нд Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлий гишүүн

Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүн Шандангийн ДЭНСМАА

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан. 1969-1974 онд Улсын нэгдсэн II тусгай эмнэлэгт мэс заслын сувилагч, 1980-1987 онд Баянзүрх эмнэлэгт дотрын эмч, 1988-1989 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн, 1990-1996 онд Баянзүр дүүргийн эмнэлэгт Ерөнхий эмч, 1997-2011 онд “Баянзүрх эмнэлэг” ХХК-нд орлогч захирал, 2012 оноос “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүн Маналжав ОЮУНЧИМЭГ

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор цолтой. 1972-1980 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, 1986 онд Найрамдлын районы хүүхдийн 6 дугаар  хэсэгт хүүхдийн эмч, 1987-1996 онд “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, 1997-1998 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хүүхдийн зөвлөх эмч, 1999-2002 онд Баянзүрх эмнэлэг ХХК-нд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2003-2004 онд Сургалт хариуцсан менежер, 2004-2012 онд Хүний нөөц, сургалт хариуцсан орлогч дарга

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.159.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.