Оны онцлох хүн ХЭН БЭ... Улстөрч агентлагаас өнгөрч буй 2020 онд үйл хэрэг, ажил төрөл, авъяас хөдөлмөрөөрөө шалгарч тодорсон эрхмүүдийг ОНЦОЛЖ БАЙНА. Эдгээрээс чухам хэн нь ОНЫ ОНЦЛОХ хүн бэ гэдгийг уншигч та тодруулах юм.
- Оны онцлох хүнээр Франц улсын иргэн, Монголчуудын алдар хайрласан АНХ-ОТГОН-ыг онцолж байна. Тэрбээр Коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Монгол улсад анхны ковидын халдварыг АВЧ ирсэн нэгэн юм. Тэрбээр Франц улсын иргэн бөгөөд Монгол улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сумд байрлах Ураны олборлолтын “Бадрах Инержи” компанид ажилладаг байгаад Коронавирусийн халдвар тархах үеэр Монгол улсад чартер нислэгээр ирсэн байх үедээ Ковидын халдвартай нь батлагдаж улмаар ХӨСҮТ-д 31 хоног хэвтэн эмчлүүлээд эдгэрсэн. Монголчууд түүнийг Ковидын АНХНЫ бөгөөд сүүлийн тохиолдол байг хэмээн бэлгэдэж “Анх-Отгон” гэх нэрийг өгсөн билээ.
- ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү эмч. Тэрбээр Коронавирусийн халдварын голомттой тэмцэх, эмчлэх ажлыг гардан зохион байгуулж байгаа нэгэн юм. Сүүлийн үед салбарын сайдтайгаа ам зөрж, халагдах эсэх дээрээ тулаад байгаа нэгэн.
- Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал: АНУ-ын Флорида мужид болж буй, зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн “Fort Lauderdale Florida USA 6” гүйлтийн тэмцээнд оролцож 6 хоног 6 өдөрт 787 км зам туулж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож буй Б.Буджаргалтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож амжилт хүссэн юм.
- Дуучин Д.Дэмбэрэлнямбуу “Хархан нүдэн” тоглолт хийснийхээ дараа ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. 11-р сарын 6-нд “UB Palace”-т Д.Дэмбэрэлнямбуу “Хархан нүдэн” тоглолт хийсэн. Халдвартай жолоочтой ойролцоо байсан иргэдийг тусгаарласны дотор тус тоглолтыг зохион байгуулсан дуучин мөн багтсан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дээрх дуучинтай хамт зураг авахуулсан ажээ.
- Гэндэндаржаагийн Загдаа: Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг олон жил үр дүнтэй зохион байгуулж ирсэн “Зөв амьдрах Ухаан” ТББ-ын тэргүүн Ноён Г.Загдааг Иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал, иргэн Д.Халиунаа энэ сарын 9-ний өдөр мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Дандаа хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Улмаар түүний гэм буруутай хэмээн шүүхээс үзэж 6.2 жилийн хорих ял шийтгэлээ.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Оны сүүлчээр залуу сайд олны анхаарлын төвд орлоо. Гэхдээ сөрөгөөр. Сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн хэнийг ч бай ГҮТГЭСЭН хэмээн үзэж яллах хууль санаачилсан нь түүнийг буруутгах гол үндэслэл болов. Мөн тэрбээр УИХ-ын сонгуулийн үеэр өөрийнх эсрэг ажилласан, хүн гүтгэсэн хэмээн үзэж жүжигчин Навчааг торгох шийдвэр гаргуулсан байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин