2020 он тэр чигтээ л зүүд шиг байлаа. Оны бөгснөөс эргээд харахнээ энэ айхтар өвчин нь яг дангаараа бол аргалаад байж болмоор, харин төрийн шийдвэрүүдтэйгээ хамсраад ирэхээр жинкэн аюултай юм билээ ккк. 

 

Оны эхний шуугиан

Ерөнхийлөгч алив ойгоор хэлдэг үгэндээ заавал нэг бөмбөг тэсэлдэг уламжлалтай. Нэг жилийн өмнө он солигдох мөчид ч “тэтгэврийн зээлийг тэгэлнэ” гэж хэлээд хөөрхөн хэрүүл тарьчихаж билээ. 

Сөрөг хүчин АН жигтэйхэн авч давхиж, Батзандан, Болд нар гар талбай дээр гарсан. Тэгээ нэг мэдсэн чинь МАХН “ер нь бол бид санаачилсан юм” гэцэн ч явжаах шиг. За тэгээд дагалдаад гардаг хэл ам тасраагүй, хуулийг нь батлагдахаас өмнө өмнөх парламентийн нэг эмэгтэйн хэлдгээр баахан “мэдээлэлд ойрхон” хүмүүс тэтгэврийн зээл авцан байна майна гээ л явж өгсөн. Үүний эсрэг “тэгж яривал ерөнхийлөгчийн ээж нь ч энэ шийдвэрийг мэдээгүй байсан юм шүү!” гэсэн монгол сентименталь ч гарч ирсэн. Оны эхний шуугиан энэ байлаа.

 

Оны алдагдсан логик

Энэ бол тэр чигтээ коронагаар хөглөсөн бидний түүх. Коронавирусын эхний чимээ түрүү оны бөгснөөс дуулдаж байснаа, коронатай монголчууд хил давж орж ирснээр “хөл хорио” эхэлсэн. 

“За болку шүү! Тусссна шүүү! Үхххнэ шүү! Гарррваа! Цуглллаваа!” гэж Ерөнхий сайд баахан ухуулж байснаа гэнэтхэн өөрөө хамаг амьтныг хуйлруулаад гараад ирсэн дээ. Бүх аймгуудаар хэсч, цаадуул нь ч Богд хаан ирцийм шиг унан тусан шавсан. Багадаад байсан бололтой Нарантуул зах дээр хүртэл шавуулсан. Монголчууд тусдгаа тусаад, үхээд, дахин үхэхээр л болсон. 

Хүмүүс гайхаад л байдаг, гайхаад л байдаг. Төр нь яг л сурсан зангаараа дуугай байгаад л байдаг. Бид ер нь их өвөрмөц төр засагтай улс юм доо. Тэрийгээ дагаад өөрснөө ч хачин хачин юм ярихдаа гаргууд. Нэг жаран чинь 12 жил л гэнэ, долоо хэмжиж найм огтол ч гэжаах шиг. 

Гэхдээ ер нь ингэх л байсан юм бол амралтын газрууд, бааруудыг хааж дампууруулдаг нь яаж байгаам бэ гэж иргэд нь өнөө хэр гомдож, гайхшаа барж суугаа нь дэндүү өрөвдөлтэй.

Оны төөрөгдөл

 

Шинэхэн гишүүн Адьяасүрэн зүв зүгээр суужээснаа гэнэтхэн могойд гатгуулсым шиг “манай Баянхонгорт тусгай мөнгөний бодлого явуулж болох уу” гэж авдын. Мэдээж болохгүй гэсэн хариулт авсан. Баянхонгорынхон ч ер нь жоохон уйдамтгай нь үнэн шдээ ккк.

Баянхонгорын иргэн А хөгжлийн бэрхшээлтэй бол мэдээж тэтгэмж авна. Харин Баянхонгорчууд нийтээрээ тэтгэмж авч болохгүй, учир нь Баянхонгор юугаараа ч бусад бүс нутгаасаа онцгой, муу, өөр, гайхалтай, сонин биш билээ. Үндсэн хуулинд заагдсан монгол хүний эрх, бусад юмны хуваарилалтын тухай нэг олоод уншчаасай. 

Гэхдээ монголчууд ийм юм хэлүүлээд сууж байдаг парламентийн гишүүнтэй насан туршдаа байсаар байх байхоо. Учир нь бид өөрснөө энийгээ мэддэггүй юм чинь. Мэддэггүйг нь далимдуулаад ямар ч хамаагүй гар л парламентад суучихдаг уламжлалтай улс

 

Оны хувцас

Дээр үед Байзада гээд дуучин охидын үсний трэндийг хэлдэг байж билээ. Тэрэн шиг одоо энэ жил Хүүк цэргийн хувцасны трэнд оруулчихымаа. Эр эм, хөгшин залуугүй л нэг цэргүүд суугаа л юм яриад байдаг болсон. Өмнө нь ч байсан л даа гэхдээ энэ жил бас арай л байсан уу кк. Нүд эрээлжлээд сүүлдээ. Бүр Ерөнхий сайд нэг буу ташаадцан явж байсан чинь үнэн явдал билүү, эсвэл эрээлжлээд тэгээд бодцон уу. Тэгээд энэ зураг алдаршиж Мэркэль гуай, "Хүрэлсүх үү дээ?" гэж гайхширч байгаа тухай шог эвлүүлэг моодонд орсон билээ. 

 

Оны чихэлт

Олон улсын валютын сангаас мэдэгдэл гаргаж Монгол улс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл тэглэх, бэлэн мөнгө тараах үйл ажиллагаа хийж байгаа тул эдийн засгийн хариу арга хэмжээ авлаа. 

Тэгээ л дээр дооргүй бужигнаад л, Ерөнхийлөгчийн тэтгэврийн зээлийг тэглэх санаачлага хамгийн том нэрмээс нь байсан атал  Ерөнхийлөгчийн тамгын экс дарга З.Энхболд, “ОУВС-тай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар өөрөө хариуцлагаа хүлээ. Ерөнхийлөгчид хамаагүй” гэж наады. 

Гэрээг нь нэг нь л хийнэ л дээ угаасаа. Гэхдээ энэ чинь Монголын төр хийж байна гэсэн үг бишүү. Төрийн тэргүүний тамгын дарга атлаа төр гэдгээ ойлгоогүй явсан гэдэг нь ерөөсөө үнэмшмээргүй нэг ийм хүн байсан даа. Ер нь ч үнэмшмээргүй хүн дээ.

 

Оны санаа тавилт

Шинэхэн агаад соньхон гишүүн Доржханд сахлаа ургуулав. Шалтгаан нь 11 сарыг эрчүүдийн сахлаа хусдаггүй, сахлын татуурганы мөнгөө сайн үйлсэд хандивладаг олон улсын трэндээс болсон байна лээлд. Тэгсэн л хүн болгон Доржхандын зургийг тавиад “муухай”, “зохихгүй байна”, “Сахлаа хусахад яадаг байнаа”, “Сахлын татуурганых нь мөнгөөр хүн амьдрах уу” гэхчлэн саржингаа мөлжив. Үйл явдал өөрөө гайхалтай байсан юм. Хүний өндөр нам, нүдний шилтэй, шилгүй, мэнгэтэй мэнгэгүйг ч анзаардгүй хэрнээ сахлын тухай яриа бүтэн сар явсан нь урьд хожид тохиолдож байгаагүй тийм хачин явдал болсон тул оны онцлоход орууллаа.

 

Оны хамгийн хурдан

Коронатай холбогдуулан УИХ-ын гишүүд нэг шилэн хоргонд орцгоосноо хүмүүс “юу вэ” гэцэн чинь бушуухан аваад коридортоо шидцэн байсан. Энийг хурдан бичиж байгаа болохоор ингээд дуусчлаа

 

Оны мугуйд хүн

Нямбаатар гэдэг хууль зүйн сайд уул нь дөлгөөн зантай, тайван хүн байна лээ Улаан балаар харж байхад. Гэхдээ үйлдэл нь жоохон догшин уу ккк. Худлаа мэдээлэл гаргавал шууд халуун төмрөөр хайрна, боожгойг нь тасална гээд унасан. 

Арай ч тэгээгүй л дээ, гэхдээ би ингээд илт худал мэдээлэл бичцэн болохоор удахгүй Нямбаатар намайг халуун төмрөөр хайрч, тасдах байх ккк.

Хүний эрхийн үндсэн зарчим, сэтгүүлзүйн тухай, ардчилсан нийгмийн хөгжил, үнэт зүйлээ ойлгоогүй хүн хууль зүйн сайд хийж байгаад л Монголын ийм байгаагийн шалтгаан оршиж байгаам шүү дээ. Ном дэвтэр хоёроо ялгадаггүй Боловсролын сайд байна гээд төсөөл дөө. Яг л тэр.

Оны улстөр

Коронагаар байдал хүндрээд байж байсан чинь Ерөнхийлөгч гэнэт гарч ирснээ “хүмүүст мөнгө өг!” гэж наады. Нэг ямар ч хамаагүй хүн хуушуурчинд “чи хуушуураараа хүмүүсийг зүгээр дайл л даа” гэж байгаам шиг хүнийрхүү үг байсаан тэр. 

Улстөрийн нүүдэл гэж энэ байх л даа. Өгчвөл өөрөө “өг гэж хэлсэн” гээд гавьяатай. Өгөхгүй бол “би өг гээд байхад өгөхгүй байхын” гээд бас гавьяатай. Энэ бол гоё улстөр байлаа. Гэхдээ төгсгөлөө гоё хийгээгүй. Гэхдээ магадгүй төгсгөлөө хийх цаг болоогүй байх.

 

Оны жинкэн хамгийн хурдан

Дээр гарсан оны хурдныг мартчаарай. Жинкэн хурдныг нь саначлаа. Энэ бол Хотын даргын 13 төрлийн автомашинд олгох Дусгай зөвшөөрөл. Үдийн 11 цагийн үед тарааж эхэлснээ, бараг 12 өнгөрөөд “заза болилоо” гэж авдын. Гэхдээ авууштай нь хүмүүсийг шавуулаад гүрийгээгүй “заза болилоо” гэсэн байдийн.

Гэхдээ тэр алалцаж алалцаж нэг зөвшөөрөл олж аваа л, хөлсөө шудраа л машиныхаа урд шилэнд наангуут “заза болилоо” гэдэг үг сонссон тэр жолооч бас гашуун тээ. Заза энийг ингээд бичихээ болилоо.

 

Оны жинкэн алдагдсан логик

Дээр гарсан оны логикийг бас мартчаарай за юу. Жинкэнийг нь саначлаа. Ерөнхий сайд энд тэндгүй явах үед корона гараагүй байсан гэж боды лдоо яаху. Харин тэрний дараа, жинкнээсээ дотроо алдчлаа гэнгүүт “ард түмнийг хүнсээр хангана” гэснээ нөөцийн маханд алалцуулаад наады хаха. Мэдкүэ мэдкү.

Тэгснээ өнөөдрийн бүүр бодитой аюулын үеэр авсан арга хэмжээ нь “машинаа гэртээ орхиод автуусаар яффф!”.  

Тэгээд дуусаагүйшдээ, Улсын онцгой комиссын дарга чинь “онлайн худалдааг зөвшөөрнө, харин хүргэлийг зөвшөөркү!” гэж хэлсэн. Үүнээс илүү логикийн төөрөгдөлөд орсон шийдвэр дахиж гарч ирэхгүй байхаа дэлхий сөнөтөл. Хажууд нь ээж нарын "амаа хамхиад хоолоо ид" гэдэг ч жижигдэж байшдээ.

 

Оны сэхээрэлт

Манай Ерөнхий сайд ингээ л аялаа л явж байдийн, ажил мажил шалгаа л жинкэн! Араасаа есүсээс олон дагуултай. Тэгээ л автуусанд орж суунгуутаа гэнт “Хүүшээ, та нар хэн бэ? Зайл л даа” гэж авсан. Хүн гэнэт сэхээ авдаг юм шүү бас!

 

Он болгоны баатар

 

Ж.Мөнхбат л даа. Жил болгон паактална. Энэ жил тэсэхнүү дээ гэсэн яг он солигдохтой уралдаад туйлын ухвар мөчид юмнууд ярьжээдэг шүү. 

Эхнийх нь “Ерөнхий сайд маань жиндүүхэн сууж байна даа” гэж авсан. Ямар олон аавын хөвгүүд, ээжийн охидыг гудамжинд хөлдөөж байгаагаа таг мартчдаг төрийн түшээ юм уудаа. 

Дараагийнх нь “энэ хөл хорионд байгаа улсуудаас элдэв мэдээлэл гараад байна шүү!” гэцэн ёооё. Тэгээд тэр шорондоо хориод ам хамры нь халуун төмрөөр хайраач дээ. Бид нар одоохондоо ардчилсан улсад амьдарч байгаа ухаантайшд Мөнкат минь. Жоохон сонин уншиж, тэлвийз үзлд. 

 

Оны алдагдсан логик

Бичигч намайг уучлаарай. Манай төр засгийн логикууд нэг нь нөгөөгөө давсаар байна. Ерөнхий сайд Нарантуул зах дээр корона тараад явжээснаа гээээв гэнэтхэн “та нар одоо намайг хамгаалахаа боль!” гшш. Төрийн хамгаалагч нар ерөнхий сайдад захирагдахгүй л. Хүрэлсүхийг ч биш Ерөнхий сайдыг хамгаалж байгаан уул нь. 

Зүй нь Хүүкийг тэгж хэлэнгүүт хамгаалагч нар нь "Энэ хүн ерөнхий сайдыг хамгаалалтгүй болгох ямар санаа агуулж байна?!" гээд баривчлах ёстой байв. Тэхээр Ерөнхий сайд хамт баривчлагдахчих гээд байдаг. Ёстой сонин юм болох байсан байхаа. Аа гэхдээ хаашдаа логик гэдэг юмыг нулимж байгаа улсад иймэрхүү юм өлхөн болох байхоо.

 

Оны популизм

Он дуусахын даваан дээр Ардчилсан намын Пүрэвдорж гишүүн “энэ машинтай зөрчил гаргасан улсуудын торгуулийг нэг удаа уучлая” гэцэн. Хүмүүсийн хооронд Уучлах юм байлгүй л яахав. Яаж ч чадаагүй, аргагүй байдалд орсон хүмүүс байдаг. Тэтгэвэр аваад төлж амжаагүй хөгшчүүл гэх мэт. 

Гэтэл хэдий чинээ орк байна төдий чинээ дүрэм зөрчсөн улсуудыг яаж байгаан айн Ардчилсан намын Пүрэвдоржоо айн. Дүрэм зөрчихгүй явсан бусад улсууд нь шал дэмий юм хийсэн болж таарав уу. Шал дэмий соёлыг дээдэлж шал дэмий хууль баримталсан юм байналд. Попорч болно, арай ч ингэж хуулийг уландаа гишгэдэг,  нийгмийн хүмүүжил, ухамсрын дайснуудыг өөгшүүлж улсын хөгжлөөс хойш нь татахгүй ээ.

 

Оны өөрийн шүүмж

Өөрсдийгөө бас шүүмжилмээр санагдах.Хэлсээр байтал төрсөн өдөр, үсний найр хийгээд коронадахаа л больчийлдоо хэдүүлээ. Ийм мэдээ харахаар нүдээ угаамаар санагдах юм.

 

Оны трэндүүд

Хөөрхөн трэндүүд зөндөө л байлаа. Вируснууд хоорондоо ярьдгийг бид мэдсэн. Гар утасны операторуудын жилжингээ явуулсан мсжүүд дуусаад сүүлдээ, “зүү маскаа” гэж байрыг нь солиод аргалж байх үед нь “цахилгаанаа хэмнэ” гэдэг шинэ үг арайхиж орж ирлээ. Удахгүй “хэмнэ цахилгаана” руу гаа орох байх лд.

За тэгээ л улс маань Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталж, МАН сонгуульд аанай л үнэмлэхүй ялалт байгуулж, монгол бичгийн шуугиан өрнөж, сүүлдээ ерөнкийлөгч маань хүртэл заахдаа туллаа. 

37 он шиг баахан улстөрийн хоригдлуудтай болж, тэгсэн хэрнээ бодит гэмт хэрэгтнүүд болох ЖДҮчдээ торгонгуутаа суллаж орхив. Мөн хэдэн хүүхдүүд тоглож яваад эрсэдсэн аймшигт хар түүхийг бид бичлээ. 

Эрдэнэс-Тавантолгой ноогдол ашгаа тарааж, коронагаас болж улирал дамнан эдийн засгийн өсөлт хасахтай гарч, хар ба саарал жагсаалтад орж, бас гарч гээд зөндөө л бужигналаа хэдүүлээ хорин онд. Хил хаангуут монгол ногоо алга болдгийг ч үзлээ. Болдийн хүүг ч танилаа. Цагдаа нар зам хаасан чинь уул давж зугтаснаа эргээд тусламж гуйдгаа ч мэдлээ.

За ингээд дуусгая даа бүгдэд нь шинэ оны мэнд. Он дуусахад хоёрхон өдөр үлдсэн. Гэхдээ манай улстөрчдийн зүгээс заавал гайхамшигтай үйл явдал нэгээр тогтохгүй хийнэ, тэр нь хойтонгийн оны онцлоход ордог жамтай кк. Дуусгахаа өмнө нэг дуу амандаа аялчий. Ко ко ко ко коронаа.....