Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Оффшор бүсээс оруулж ирсэн мөнгийг ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ” болгон тарааж өгөх УИХ-ын тогтоолын төсөл санаачилсанаа өргөн барив.
Уг санаа нь тун дажгүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй нь. Гэвч бас л тооцоо судалгаа ул суурь байхгүй шийдэл учраас Ерөнхийлөгч ПОПРОХ оролдлого хийсэн байж таарах нь Түүнийг нь Сангийн сайд гэрчиллээ. Тэрбээр “Оффшор бүсээс нэг ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос орж ирсэн мөнгийг улсын мөнгө эсвэл тухайн иргэний мөнгө гэдгийг шүүх тогтоох ёстой. Хувь хүний мөнгийг хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хууль дүрэмгүй улс уу? Диктатур тогтох гээд байна уу” хэмээн жиргэжээ.
Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хоорондын “тулаан” ахиад эхэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатар сайдын ахлан боловсруулж УИХ-аар батлуулсан 2021 оны Улсын төсөвт “бүхэлд нь хориг” тавьсан. Тэгвэл энэ удаа Сангийн сайд Ерөнхийлөгчийн санаачилгыг бүтэхгүй санаа, биелэшгүй мөрөөдөл гэдгийг нь олон нийтэд таниулж, Ч.Хүрэлбаатар уу, Х.Баттулга уу хэмээх талцалыг үүсгэчихлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эхнээс нь эсэргүүцэн гадны гар хөл болсон уул уурхайгаас хамааралтай 30 гэр бүлийн төлөөлөл хэмээн үзэж Сангийн сайдаар томилохоос татгалзаж ХОРИГ ТАВЬЖ байсан ч Олонхийн бүлгийг дийлээгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин