Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танхимынхаа хоёр сайдыг өмөөрч улмаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсоны дагуу МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж 32 дах Ерөнхий сайдад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Лувсаннамсарайн Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ. Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн Сонгууль угтсан улстөрийн зодоонд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга албан бусаар ялалт байгуулж байна гэж харж болохоор байна. Учир нь түүний ноёрхолд саад болж байсан У.Хүрэлсүхийг замаасаа зайлуулж өөрийн тохиролцооны хүн болох шадар зөвлөх Б.Баатар найруулагчийн төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч ажиллах боломж нь ийнхүү бүрдэж байна.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Ч.Сайханбилэгийн хувь заяаны “зөрлөг” дээр ирлээ. Н.Алтанхуягийн Засгийн газарыг ямар нэг байдлаар өө шалтаг хайж огцруулсан хүн нь тухайн үеийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж байсан гэгддэг. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг захиалгаар дараагийн Ерөнхий сайд болж “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан “Дубайн гэрээ” гэгдэх далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ ээдрээтэй хэргийг Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн шалгаж байсан бөгөөд одоо Ерөнхий сайдын эрх мэдэлд ийнхүү шилжиж байна.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарын залуучууд М.Энхбоодыг хорлосон шигээ дараа нь У.Хүрэлсүхийгээ ч бас “ТОНГОРЧИХОВ”. Тэд 2020 оны улстөрийн сонгуулиас хойш эрх мэдлийн төлөө эв цуурч, ам буцаж, санаа буруулсаар яваад Ерөнхийлөгчийн шидсэн өгөөшийг үмхэж улмаар “Засгийн тэргүүнийгээрээ “СОР ЗАЛАВ”. Ингэснээр МАН доторх зодоонд Ерөнхийлөгч ялав. Л.Оюун-Эрдэнэ нэг хэсэг тагнууллаа, чагнууллаа гэж сүр дуулайн болсон. Эргээд бодоход огцорсон У.Хүрэлсүх ч бас Ж.Эрдэнэбатын танхимд байхдаа бас “тагнууллаа”, чагнууллаа гэж байв. Засгийн газарт байгаа нөхдүүд нь АЛБАН ТУШААЛЫН ҮНЭР авчихаараа Ерөнхий сайдыгаа тонгордог МУУ ЖИШИГ Ч.Сайханбилэгээс хойш монголын улстөрд тогтчихлоо.
Жишээ нь 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсаны дараа түүний танхимд Засгийн газрын Хэрэг эрхлэхийн сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ШАХАЛТААР дараагийн Ерөнхий сайд болж байв.
Жишээ хоёр: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулгаар мөн л Засгийн газрын тэргүүн болов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намайг тагнасан хэмээн хэвлэлээр бичүүлж, шуугиан тариулчихаад түүнийг огцруулж байсан удаатай. 2017 онд ийм явдал болж байв.
2021 он. Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөнд автаж түүгээрээ дамжуулан мөн л Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо. Бас л тагнасан, чагнасан гэх агуулгатай зүйл ярьсаар ийм байдалд хүрэв.
Ингээд бодохоор Ерөнхийлөгч нь хэн байхаас үл хамааран өөрийн үйл ажиллагааг нь дэмжихгүй байгаа Ерөнхий сайдыгаа огцруулах “нууц даалгавар”-ыг танхим доторх нэг гишүүнд өгч түүгээрээ дамжуулан Засгийн газрыг унагадаг байж болох. Нөгөө талаар Ерөнхий сайд болох хүсэлтэй хүнийг ангуучилж, түүгээр нь дамжуулж Засгийн бодлогод сөрсөн базаа хийдэг байж болох. Ямартай ч ХАЯАГАА ХАДАРДАГ хүмүүс Ерөнхий сайд болж Ерөнхийлгөгчийн ЗАХИАЛГААР ХӨДӨЛДӨГ ийм жишиг сүүлийн зургаан найман жилд тогтчихлоо.
Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29 Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол: 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага: 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал, 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал, 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил: “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч,, “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагчаар ажилладаг. “Алсын хараа” ном 2005 “Азийн хүлэг улс” ном 2015 он тус тус хэвлүүлсэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин