У.Хүрэлсүхийн дараагийн Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Харин түүнийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ЧУУЛГАНД ТАНИЛЦУУЛАХ ёстой. Үүний дараагаар УИХ түүнийг томилно. Харин тэрбээр танхимын гишүүдээ ТАНИЛЦУУЛНА.
Ерөнхийлөгч хуулийн түүнийг зөвшөөрөх эсэх сүүлийн хугацаа нь өнөөдөр. Хулгар хүчтэй гэдгээ харуулж бяртай байгаа МАН-ын бүлгийн хүчийг сулруулж улмаар Засгийн газрыг огцруулчихав. Ийм учраас МАН-ын бүлэг эхлээд Ерөнхийлөгчтэй ойлголцож, учраа олох нь зүйтэй юм.
Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “өөрийнхөө үгээр байх” даалгавар өгч, “Төмөр зам”, “Хүүхдийн төлөө фонд” зэрэг томоохон төслүүдээ хэвээр нь үргэлжлүүлэхийг чиглэл болгохын зэрэгцээ өөртөө ашигтай гурван суудалд Засгийн газрын гишүүнийг “чихэх” тохиролцоо хийнэ. Мөн тэрбээр “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох УИХ-ын тогтоолын төслөө явуулахын тулд Л.Оюун-Эрдэнээр барьцаалах нь ойлгомжтой.
Харин С.Ганбаатарын хувьд ордны гаднаас тэмцэл хийж бүдүүн бүлгийг “буланд шахах” тактик хэрэглэж байна. Үндсэндээ бол Босоо Ганбаа, Булчин Женко хоёрын хоршил явагдаж байгаа гэсэн үг. Энэ хоёрын гол ойлголцсон зүйл нь “ОЮУ-ТОЛГОЙ” хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Засгийн газрийн шийдвэр юм.
Л.Оюун-Эрдэнийн зүгээс энэ асуудалд онцгой анхаарч, өөрөө ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан ч Засаг огцрохын өмнөхөн АНУ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаасан үйл явдлаас бүх зүйл шалтгаалав. Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын шийдвэрийг дагах уу, С.Ганбаатарын үгэнд орох уу, эсвэл Ерөнхийлөгчийн үгээр явах юм уу гэдгийг гагцхүү өөрөө л шийднэ.
Тэр У.Хүрэлсүх даргатай МАН-ын бүлгийнхэний үгэнд орохгүй бол хамраараа газар мөргөнө. Ерөнхийлөгчийн үгэнд орохгүй бол Засаг нь огцорно. Босоо Ганбаагийн хүсэлтийг биелүүлэхгүй бол АРД ТҮМНИЙ ДАЙСАН болж хувирна. Ийм хэцүү сонголтоос хамгийн зөв замыг Оюук сайд өөрөө шийдэх юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин