Монгол улсын нийт хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга хариуцдаг. Харин нийслэлийн Засаг дарга нь нийслэлийнхээ нийт хүн амын асуудлыг зохицуулдаг. Ковидын цаг үеийн нөхцөл байдлаас дүгнэхэд Улаанбаатар хотод ихэнх тохиолдол бүртгэгдэж байгаа. Энэ эгзэгтэй, маш хариуцлагатай үед Д.Сумъяабазар удирдаж байгаа.
Гэвч Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хоёр ойлголцож чадахгүй өвчнөөр “улстөр” хийж байгаа нь сүүлийн хэдэн өдрийн хурал цуглаан, уулзалтаас тод харагдаж байна. Зарим үед УОК-оос давсан шийдвэрийг НОК нь гаргах. УОК нь НОК-ийн саналыг авалгүйгээр шууд шийдвэр гаргах, Ерөнхий сайд, Шадар сайдтайгаа хотын дарга нь уулзахгүй гэж гүрийх “жижиг сажиг” алдаа гаргав. Тэр нь газар авч С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын хоорондын маргааныг улам гүнзгийрүүлэв.
Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ тэр даруйдаа хотын захиргаанд ажиллах байсан ч хотын дарга Д.Сумъяабазар түүнийг хүлээж аваагүй. “Удахгүй нийслэлийн удирдлагын багт өөрчлөлт оруулна” хэмээн уурлаад гарсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн есоороо Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын даргын ажлаас чөлөөлж, түүний оронд илүү туршлагатай хүн томилохоор болсон байна.
Харин хотын дарга Д.Сумъяабзарын хувьд энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Би энэ багийг удирдаж байгаа. Хэнийг ямар албан тушаалд томилохоо би мэдье. Битгий миний ажилд оролцоод бай” хэмээн хатуухан анхааруулсан гэдэг. Ж.Сандагсүрэнгийн хувьд хотын дарга Д.Сумъяабазарын туслахаар ажиллаж байгаад улстөрд маш хурдтай орж ирсэн нэгэн. 2016-2020 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад сүүлд 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулан НИТХ-ын төлөөлөгч болсон. Д.Сумъяабазар дээрээс хотын даргын суудалд бууж ирэхдээ өөрийнхөө хүнийг нэгдүгээр орлогчоор томилсон нь энэ юм.
Ж.Сандагсүрэн даргын хувьд бол нийслэлийн хамгийн том дүүргийг удирдаж явсан хүний хувьд нийслэлийн шуурхай штабыг боломжийн удирдаж яваа. Харин түүний арга барил УОК, Засгийн газрын тэргүүнд таалагдаагүй бололтой. Тийм учраас өөрчлөх чиглэл ирсэн. Харин хотын дарга Д.Сумъяабазарын хувьд багийнхаа хүнийг явуулахгүй гэдгээ илэрхийлж УОК, НОК-ийн шуурхай хуралдаан дээр нэлээд маргаан өрнүүлсэн гэдэг. Хотын намын хорооны даргын хувьд хэлье. Иймэрхүү байдлаар хандах юм бол намаас хөөж болно шүү гэсэн утгатай зүйлийг ч бас хэлээд амжжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин