Г.Занданшатар: Ээлжит бус чуулганыг ХУРАЛДУУЛАХ БОЛОМЖГҮЙ. Оффшороос НЭГ Ч төгрөг орж ирээгүй
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.10/ УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улс төрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.

Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, Улсын Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.

Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзэж байна. Тийм учраас ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ зарлан хуралдуулахыг дахин хүсэв.

Түүний хариуд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Ерөнхийлөгч танаас ирүүлсэн саналтай танилцсан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй. Монгол Улс өнөөгийн байдлаар 837417 мянган өрхтэй. Өрх бүрд НЭГ САЯ төгрөг өгнө гэж тооцвол Нэг их наяд төгрөгийн орчим санхүүгйин их үүсвэр шаардлагатай болж байна. Гэвч Оффшор бүсээс нэг ч төгрөг орж ирээгүй. Ийм байхад мөнгө хувиарлах талаар ярих боломжгүй Төсвийн тухай хуулиар заавал төсвийн тодотгол хийх ёстой. Тэгэх боломж бүрдээгүй. Нэг сая төгрөг өгөхгүй гээгүй. Гэхдээ санхүүгийн эх үүсвэр байхгүй гэдгийг үүгээр мэдэгдье" гэсэн агуулга бүхий хариу илгээсэн аж. 

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хоёл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд. М.Энхболдыг УИХ-ын даргын сэнтийгээс зайлуулж, оронд нь даргаар ирэх тэр үйл хэрэгт нутаг нэгт Ерөнхийлөгчийнх нь тус нэмэр их байсан гэдэг. Хоёул үл маргах бөгөөд төрийн үйл хэргийн төлөө нэг санаа зорилготой тэмцэнэ хэмээн "хөшигний ард" тохиролцсон Баянхонгорын хоёр ийнхүү  нэгнийхээ үгийг сөрсөнөөр ХАВРЫН УЛСТӨР гэгчийн салхийг хагалж байна. 

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төрийн тэргүүний сонгуульд дахин нэр дэвших нь тодорхой болчихсон. Харин МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшихээ илт зарлаж хамт ханилж явсан Ерөнхийлөгч рүүгээ "хутга дүрж түгжилдчихээд" гэв гэнэт явчихсан. Одоо Г.Занданшатар түүнээс У:Хүрэлсүх намын даргынхаа үгэнд орж, зайгаа барьж, үгийг нь сөрөөд эхэллээ. 

Ерөнхийлөгчийн санаачилсан "Ковидын үед айл өрхүүдийн орлогыг тасалдуулахгүй байх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх" зорилго бүхий "ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ" олгох тогтоолын төслийг Засгийн газрын тэргүүн нь дэмжихгүй гэдгээ шуудхан илэрхийлсэн бол УИХ-ын дарга нь ч бас "NO" гэчихлээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал санаачилга ард түмэнд таалагдаж, дэмжлэг өндөр байгаа учраас ийнхүү эрх баригчдын зүгээс түүнийг харлуулах, бодлого үйл ажиллагааг нь дэмжихгүй байх гэсэн УЛСТӨРИЙН ТОГЛОЛТ хийж эхэлсэн нь энэ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.