Монгол Улсад Коронавиурсийн анхны тохиолдол 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдөн орж ирсэн бол 2020 оны 11 дүгээр сард дотоодын халдвар илэрсэн. Бүтэн жилийн хугацаанд Ковидын эсрэг тэмцэлд төр засаг, ард түмэн бүгд хүч, сэтгэл нийлэн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ковидын улбаатайгаар гурван нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Уламжлалт сар шинийн баяраа бид хоёр дахь жидлээ өргөн дэлгэр бус харин ч төр засгийн хатуу хөл хорион дунд тэмдэглэж байгаа. Улсын Онцгой Комисс, Нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын шийдвэрээр XVII жарны “ЦӨӨВӨР” хэмээх Төмөр үхэр жилд 2021 оны 02 дугаар сарын 11-нээс мөн сарын 23-ний өдрийг хүртэл 12 хоног БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ буюу ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоогоод байгаа билээ.
Энэ хугацаанд Улаанбаатар хотын 420 мянга гаруй өрхөд “Нэг хаалга- Нэг шинжилгээ” гэсэн маршрутаар Коронавирусийн шинжилгээ авч байгаа. "Нийслэлийн хэмжээнд 115 голомт бий. Хоёр өдөр шинжилгээгээр нийт 3 голомтыг нэмж илрүүлсэн. Хоёр өдрийн турш нэг өрх нэг шинжилгээнд 91 мянга орчим хүн хамрагдахад масс дундаас өчигдөр 2, өнөөдөр 2 нийт 4 хүнд халдвар илэрсэн. Харин өмнө бүртгэгдсэн халдварын голомтуудаас өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн. Тархвар судлаачдын үзэж байгаагаар дам хавьтлын дунд халдвар тээгчид их байна гэж тооцоолсныг халдварын тархалт харьцангуй нам жим байна гэж ойлгож болохоор байна. 12 өдрийн турш хийх 411 мянган өрхийн шинжилгээний гол зорилго нь халдварын голомтыг хумих ёстой. Хоёрдугаарт далд байгаа хэлбэрийг илрүүлэх, вакцинжуулалтын суурийг тавих мөн хоёрдугаар сарын 23-наас бизнесийн салбарыг нээх үндсэн зорилготой. Масс дунд халдвар илэрсэн тохиолдолд хавьтлуудыг гэрт нь тусгаарлана. Өнөөдөр 20 мянган өрхөөс шинжилгээ авна. Нийслэлд илэрсэн 115 голомтын идэвхтэй 30 голомтын шинжилгээг хийж байна. Өчигдөр 40 тохиолдлын 38 тусгаарлах байр, 46 тохиолдлын 44 нь тусгаарлах байрнаас илэрсэн" гэлээ. Хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн “Нэг өрх-нэг шинжилгээ”-нд хоёр хоногт 91 мянган иргэнд шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр шинжилгээний хариугаар 4 хүнд халдвар илэрсэн болохыг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Эхний ээлжинд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авч байгаа бол хоёрдугаар сарын 13-наас хойш үлдсэн өрхүүдэд шинжилгээг хийх юм байна.
Өнөөдрийн хурдаар шинжилгээг авахад 6-8 хоногт багтаан нийслэлийн бүх өрхөд шинжилгээ хийх боломжтой байгааг мөн УОК-оос өглөө. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. УОК-оос өгсөн мэдээллээр 11 мянган төрийн албан хаагч хөл хорионы үеэр ажиллах тооцоотой байсан бөгөөд эхний өдөр ажилласны дараа эмэгтэйчүүдийг энэ ажлаас чөлөөлсөн байна. Нийт 4700 орчим төрийн эмэгтэй албан хаагчийг хөл хорионы үеэр хэв журам сахиулах ажлаас чөлөөлж, өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэг, төрийн албан хаагч гээд нийт 10 мянган хүн хөл хориог сахиулахаар ажиллаж байна гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин