“Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан, Мориноосоо буусаад УЛС ЗАХИРАХ ХЭЦҮҮ” Чингис хаан...
Захиалгатайгаар алдаггүй л юм бол би энэ эх орны төлөө ясаа цайтал, цусаа дуустал тэмцэнэ хэмээн эрийн ёсоор ТАНГАРАГ өргөсөн хурандаа У.Хүрэлсүх тангарагаасаа НЯЦАВ. Цэргийн хуулиар бол түүнд хатуу цээрлэл хүлээлгэх ёстой. Гэвч Монголд одоохондоо түүнийг дийлэх хүн ЖЕНКО-гоос өөр алга.
Женко уг нь чөлөөтэй сул байсан бол ХҮҮК-ийн эсрэг аль хэзээний хорон муу арга хэрэглээд өөрийнхөө хэвлэлүүдээр бөмбөгдөж, нийгэмдэх У.Хүрэлсүхийн нэр хүндийн шалаар нэг унагачихсан байхгүй юу... Даанч Ерөнхийлөгч, Бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч гэсэн “хавханд” орчихсон учраас М.Энхболдыг, Ц.Элбэгдоржийг балбуулдаг шигэээ балбуулж, захиалж, төлбөртэй нийтлүүлж чадахгүй байна. За тэр ч яахав. Муу “БОСОО ГАНБАА”-гийн минь Ерөнхийлөгч болох мөрөөдөл ингээд талаар боловоо хөөрхий... Нөгөө даган намирч, ТАХИН ШҮТЭЖ яваа Намбарван нь хөөрхий муу БОСОО-г ингээд “ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ” шиг орхиж байна.
Эрдэнэтийн ард иргэдийн саналыг авч гурваар гарч ирж, МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатарыг Н.Энхбаяр нэгэнт орхихоор шийдсэн бололтой. Угаас ийм хүн муутай хүн юм аа даа... О.Баасанхүүг бас л тоохгүй орхиж байсан. Одоо Босоог... Улстөрд мөнхийн найз гэж байдаггүй, МӨНХИЙН ЭРХ АШИГ байлаг гэдэг нь үнэн аж. Энэ жил монгол улсад улстөрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Анх АРДЫН НАМ гэсэн нэртэй байж байгаад 1921 оны хувьсгалын дараагаас 2010 он хүртэл ХУВЬСГАЛТ гэсэн чимэг нэмж явсан юм. Харин ардчилсан нийгэмд шилжсэн энэ нийгэмд манай намд ХУВЬСГАЛТ гэсэн нэр зохимжгүй гээд нэрнээсээ Х үсгийг нь аваад хаячихав.
Үүнээс болж Н.Энхбаяр Х үсгээ тэврээд тусдаа нам байгуулсан юм. Монгол улсад улстөрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг МАН тэмдэглэхийн тулд МАХН –тай зөвшилцөж, нэг дээвэр дор тэврэлдэхээс өөр ямар ч сонголтгүй болж байна. Яагаад гэвэл МАН-ын 100 жилийн түүхийг МАХН булаацалдаад байгаа учраас У.Хүрэлсүх ийнхүү ИХ ЭВЛЭРЭЛ, ХАЛУУН ТЭВРЭЛТИЙГ зохион байгуулахаас өөр аргагүйд хүрч байна.
Хэрэв энэ хоёр нам нэгдчихвэл УИХ- д суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно. Өөрөө хэлбэл Босоо С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох МӨРӨӨДӨЛ ТАЛААР болно гэсэн үг. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мөнхийн хүсэл ЕРӨНХИЙЛӨГЧ болох. Тэр энэ бодолдоо хүчтэй автаж шөнө ч тайван унтаж чадахгүй байгаа нь лавтай. Түүнийг Ерөнхийлөгч болох замд хоёр том хар чулуу саад болж байгаа. Нэг нь Женко Х.Баттулга. Түүнтэй нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ уралцана гэдгээ мань хүн илэрхийлчихсэн. Харин нөгөөх нь Босоо С.Ганбаатар. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд үзвэл ялах магадлал хамгийн өндөр өрсөлдөгч нь тэр.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр М.Энхболд, Х.Баттулга нартай ана мана, ач тач үзэлцсэн ч луйврын аргаар тоглоомоос арчигдсан нэгэн. 2021 онд бол гаргасан алдаагаа давтахгүйн тулд бүхнэээ зориулж байгаа. Ядаж л улстөрийн оноо цуглуулахын тулд ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ, “Оюутолгойн гэрээг” олны анхааралд дахин оруулж чадав. Одоо улстөрчдийн чансааг харвал нэгдүгээрт С.Ганбаатар босоо байгаа нь тодорхой. Тийм учраас ХҮҮК өөрийн урдах бул хар чулуугаа холдуулах, намынхаа түүхийг булаацалдаж байгаа Н.Энхбаяртай ойлголцохын тулд МАХН –д том амлалт өгч байж нийлж байна. Ингэснээр С.Ганбаатарын бүх боломжийг С.Хүрэлсүх хааж байна. Одоо С.Ганбаатарт АН-д элсэх, эсвэл ХҮН-с сонгуульд өрсөлдөх хоёр л боломж байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин