Монгол хүн бүр үр хүүхэдтэй. Үх хүүүхэд гэдэг бол залгамж халаа. Харин үр хүүхэддээ хайртай, халамжтай нь хэд болдоо... Зарим нь үр хүүхдээ хогийн саванд хаяж байхад зарим нь хүний хүүхдийг өөрийн үр шиг хайрлаж байна. Бүүр хүүхдийн төлөө өөрийнхөө зүрхийг зориулж яваа ч нэгэн байна. Монгол Улсын Гавьяат эмч Бундангийн Болдсайхан 2020 оноос “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийг санаачлан хувь хүн, аж ахуй нэгж пүүс компаниас нэг тэрбум гаруй төгрөг цуглуулж түүгээрээ төрлөхийн зүхний гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж 100 орчим хүүхдийг уйлах уйлаангүй, өвдөх өвчингүй болголоо. Харин түүний энэ төслийг одоо төр булаацалдаж эхэлжээ. Өндөр төлбөртэй мэс заслын зардлыг төрөөс даах хууль хэрэгжиж эхэлсэн нь тэр. Одоо түүний гавьяаг төрөөс зардлыг нь дааж мэс засал хийлээ гэдэг үндэслэлээр бүх зүйлийг төр өөртөө наах нь ичмээр үйлдэл гэлтэй.
Монгол улсын нийт хүн амын 1,8 орчим сая нь 0-18 насны хүүхэд эзэлдэг. Хүүхдүүдийн дунд төрлөхийн зүрхний гажигтай гэж оношлогдсон 2000 орчим хүүхэд байдаг гэнэ. Зүрх мартахгүй төслийн хүрээнд тэднээс дөнгөж зууг нь эдгээж чадлаа. Чамлахаар чанга атга гэж үг бий. Сүүлийн үед 100 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн зүрхний гажигтай төрж байна. Тэгэхээр жилд манай улсад 500-600 хүүхэд зүрхний гажигтай төрж байна. Үүний 80-85 хувь нь бидний өдөр тутамд хийдэг хагалгаа, 15 хувь нь аль ч улсад хийхэд хүнд гажиг байдаг. Даатгал өөрчлөгдөөд ирэхээр бүр жижиг, хэцүү, хүнд хавсарсан гажгуудыг эрт оношлож, эмчлэхийн төлөө явна. Дэлхийн аль нэг оронд хийж байгаа хагалгаа л бол бид хийхийн төлөө зорино.
Тэгвэл МОНГОЛЫН ТӨР хүүхдийнхээ төлөө ЮУ ХИЙСЭН бэ... НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн холбогдолтой хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхэд 22, бүр багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг танилцуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан.
4 тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа.
Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг,
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанархүртээмж нэмэгдүүлэх нь ТӨРИЙН ҮҮРЭГ. Хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх, хүүхдийн эндэгдлийн харьцаа өндөр байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 18.6, хөдөө орон нутагт 20.5, Улаанбаатар хотод 16.8 байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд перинатал үед үүссэн эмгэг 44.7 хувь, амьсгалын тогтолцооны өвчин15.8, осол гэмтэл 13.3 хувь, нярайн эндэгдлийн шалтгааны 9.6 хувийг төрөлхийн хөгжлийн гажиг эзэлж байна.
Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад амьсгалын эрхтний өвчнөөр 7-8 дахин илүү өвчилж байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоон мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт хүүхдийн нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн улмаас нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байгаагаас үзэхэд эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих анхаарал, халамж хангалтгүй байгааг харуулж байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүүхдийн олон хэмжээст, давхацсан гачигдлын шинжилгээ”-ний дүнгээс харахад 0-23 сартай дөрвөн хүүхэд тутмын нэг нь (25.9 хувь) нэгэн зэрэг гурван төрлийн гачигдалд өртөж байна. Энэ насны хүүхдийн 13.7 хувь нь хоол тэжээл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн гачигдалд нэгэн зэрэг, харин 24 хувь нь хоол тэжээл, ариун цэврийн байгууламжийн гачигдалд тус тус өртөж байна. Түүнчлэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэдхүүхдүүд орлогын ядууралд өртсөөр байна. Нийт хүүхдийн 28.9 хувь нь ядуу өрхөд амьдарч байгаа бөгөөд эдгээр хүүхэд нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа хүмүүсийн 46 хувийг бүрдүүлж байна. Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо олон жилийн туршлагатай ч түүнийг гэр бүл, хүүхдэд ээлтэй,үр нөлөөтэй, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна.
ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна гэж ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг мэдээлсэн.
Энэ мэтээр 2018, 2019 онуудад ажилласан бол 2020 онд Коронавирусийн цар тахлын улмаас дорвитой ажил хийгдээгүй. Коронавируст цар тахлын үед хүүхэд бүрийн хамгийн аюулгүй, аз жаргалтай байх орчин бол гэр нь юм. Он гарсаар эхний есөн сарын байдлаар осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийг насаар нь ангилбал 32.7% нь цэцэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүд байна гэсэн судалгаа бий...
2020 оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Засгийн газрын дэмжлэгээр “Хүүхдийн төлөө фонд” ыг байгуулсан. Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн. Ийнхүү Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан. Тус хандивт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 2 тэрбум 2247 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн байна.
Уг хандивт цугласан мөнгийг “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээн бичжээ
“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан нэг удаа “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгөнөөс жааханыг нь “Зүрх мартахгүй” төсөлд олгооч. Тэгвэл олон хүүхдэд эрүүл болно гэж байсан удаатай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин