УИХ-ын даргын зөвлөл хуралдаж Хаврын ээлжит чуулганы хуралдааны товыг зарлахаас гадна хэлэлцэн батлах хуулийн тоог гаргажээ. Чуулганаар нийтдээ 50 хууль батлахаар тохиролцжээ.
Мөн нэг онцлог нь улстөрийн хилс хэргээр ялаар шийтгүүлсэн нэгэн эрхэм ТАНГАРАГ өргөнө. Тэр бол Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат.
Түүнийг 2020 оны сонгуулийн сурталчилгаагаа хийх зуур буюу санал хураалт болохоос тав хоногийн өмнө гэм буруутай хэмээн шүүхээс үзэж хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан юм.
Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан. Гэвч түүнийг сулаллаа.
Хурандаа У.Хүрэлсүх түүнийг захиалгаар ШОРОНД оруулчихаад дараа нь гаргаж ЭНЭРЭНГҮЙ НЭГНИЙ ДҮРД тоглож байна. Учир нь МАН доторх хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр хоёр байсан юм.
Жаргалтулгын Эрдэнэбат суллагдсан нь Сэлэнгийн сонгогч түмний хувьд, тус аймгийн МАН-ын хороонд ТОМ БАЯР боллоо. Шоронд хоригдсон ч гэсэн Сэлэнгэ нутгийнхан түүнийг дэмжсэн нь хамгийн гайхамшигтай зүйл юм. Тэрбээр 2020 оны 06 дугаар сарын 24 нд болсон бүх нийтийн санал хураалтаар Сэлэнгэ аймгаас хамгийн олон сонгогчийн буюу 49 мянга 095 хүнээс 22 мянга 865 иргэний санал авч 46,61 хувиар ялалт байгуулсан.
Хоригдож байхдаа тэрбээр “...Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Миний хувьд УИХ-д МАН-аас Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, Сэлэнгэ түмнийхээ итгэлийг хүлээн хамгийн олон санал авч, УИХ-д сонгогдоод байгаа. Надад итгэл үзүүлсэн хамгийн олон санал өгсөн тэр хүмүүсийн итгэл сэтгэлийг би хөсөрдүүлэх ёсгүй. Мэдээж надад санал өгсөн хүн бүр бусадтай санал зөрөлдсөн, маргалдсан мэтгэлцсэн, миний талаар бусдад сурталчилсан гээд олон янзын учир шалтгаантай хүмүүс бий. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, өөрийн сонголтонд итгэл дүүрэн байх тэр боломжийг нь би улс төрч хүний хувьд бүрдүүлэх ёстой” хэмээн шоронгоос ил захидал бичиж байсан.
Түүнийг баривчлан шалгахдаа хууль зөрчсөн гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Мөн олон улсын Парламентын холбооноос “Хүний эрхийн хорооны хурлаараа дээрх асуудлыг хэлэлцэж, хэрэг нээсэн байна. Нэгэнт хэрэг нээсэн учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа эсэхийг шалгаж, тогтоох байх. Ер нь бол хууль зөрчсөн бол Монгол Улсын нэр хүнд, хуулийн байгууллагын хувьд таатай зүйл биш.”гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг...
Эцсийн мөчид ТЭР ЯЛЛАА... Төрөөс оноосон зохиомол хэргийн золиос болж, хатуу ялыг үүрээд, даагаад гараад ирлээ... Тэр бусад шиг Казиногийн хэргээс өөрийгөө цэвэрхэн авч гараад өнөөдөр ШУДАРГА ЁС ярьж шоудалгүй ХИЛС хэргийн хохирогч болоод ялаад гараад ирлээ... Сэлэнгэ нутгийн түмэн, ард иргэдийнхээ сэтгэлийн хүчийг даагаад гараад ирлээ. Энэ улсын төлөө ТАРХИ, ЗҮРХ, СЭТГЭЛЭЭ зориулсан Ерөнхий сайд гавьяаг нь ч байгуулсан, гайг нь ч өөрөө үүрлээ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин