Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн дөрвөн хүний нэг нь О.Амартүвшин билээ. Энэ хүнд бол мөнгөний босго асуудал биш. Учир нь томоохон бизнестэй аргаа олчихсон, АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм. Дуулиан шуугиан дэгдээх бол энүүхэнд билээ. Бидний сайн мэдэх “UFC” группийг 2005 онд байгуулснаар шаггүй амжилттай явах болсон. Энэ нь залуу бизнесмений жагсаалтад байр сууриа эзлэх боломжийг нь нээсэн байдаг.
Нэг намаас нөгөө нам руу хөрвөж бужигнуулсан үе ч бий. МАН-ын хүн гэгдэж явсан тэрбээр гэнэт АН-аас нэр дэвшиж олныг гайхшруулсан. Харамсалтай нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас нэр дэвшсэн боловч амжилт олоогүй юм. Сайн муу хоёр ээлжлэн байдаг хойно доо.
Цагаан цаас шиг хир толбогүй явна гэж юу байхав. Өнөөх “Хар жагсаалт” гээчид нэр нь ороод амжсан. Үүний шалтгааныг нам сэлгэсэн явдалтай нь холбоотой гэж яригддаг билээ. Түүний албан тушаал, том бага сэтэр мундахгүй. Тухайлбал UFC группийн Ерөнхийлөгчөөс гадна Булган аймгийн АН-ын нутгийн зөвлөлийн дарга, Булганхангай бөхийн дэвжээний тэргүүн, Улаанбаатар” хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал гэж байгаа. Гэтэл одоо АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж байна. Ер нь Ардчилсан намын даргад барьцгүй хүн хэрэгтэй юу.
Г.Нэргүй
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин