ДАРГА болох ӨВЧИН туссан АН-ын залуус...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-20

Эрх баригч нам ГАН КОМУНИСТ хуранданаа даргатай. Түүнийхээ үгнээс гарнаа гэж гонжинжоо... Дарга юу гэнэ доорх суганы үснүүд нь ҮГ ДУУГҮЙ түүнийг гүйцэлдүүлнэ. Ядаж л шоронгийн ялтангаа хүртэл ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР залж, монголын хуулийг УЛАНДАА ГИШГЭЖ, Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдож байна. Хулгай ч л хулгайчийг бариараа гэж орилдог гэдэг шиг. Шударга бус үйлдэл улаан цайм гаргаж байж түүнийгээ ШУДАРГА ЁС, ХУУЛЬТ ёс хэмээн зарлаж байх нь ШИВШИГ юм.

Нөгөө Сарандаваад итгэдэг ард түмэн, юун ч итгэнэ. Иргэд чинь зүгээр ЦАГААН ШҮҮ ДЭЭ ДАРГА минь гэж нэг үгээр бүх нийтийг доромжилж байсан. Тэр үгийг хэлсэн “боловсролтой” эмэгтэй нь хүн нэгнийгээ мурьсан “ТҮГЖИЛ” Л.Оюун-Эрдэнийнхээ дэргэд ирчихсэн гэхээр МАН-ынхан ёстой тоглож байна.

Ядаж байхад АМЬ НАСАА АЛДАХААС Ч АЙДАГГҮЙ хуурамч хурандаа нь “зайлаад өгсөн”. Тэр төрд асар их попрол, хөөсрөлийг бий болгов. Муу юм модон улаатай гэдэг. Л.Оюун-Эрдэнэ гэдэг цээж өвчтэй залуу түүний хийрхэлийг яг давтаж байна. Яг л тоть шиг...

Эрх баригчдын энэ эмх замбараагүй, хяналтгүй үйлдэлд ядаж шүүмжлэх олигтой сөрөг хүчин ч алга. Ерөнхийлөгч нь нэг бүлтэсхийж орж ирээд тэгээд нөгөөдүүлдээ нам цохиулчихдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгаас ядаж байхад эрүүл саруул бодлого гарахгүй юм. 2021 оны сонгуульд өрсөлдөх гээд амиа тавьж явна. Шалихгүй улстөр хийж, Сү.Батболдыг ноолж, газар доогуур ортол нь муулж, бараг л “ТӨРИЙН ДАЙСАН” мэт харагдуулж ҮЗЭН ЯДУУЛАХ асар хортой, хиртэй төлөвлөгөө боловсруулж, нийгмийн оюун санааг хордуулж байна. Яг л хар тамхи шиг. Ухаан мэдрэл алдагдтал, Сүхбаатарын Батболдыг муулуулж, бараг “амьдаар нь оршуулж” байна. Тэр ийм хортой итгээд. Наана гэмгүй ариухан сайхан амьтан мэт харагдавч цаагуураа дандаа хэн нэгнийг муулж, өөртэйгөө өрсөлдөхөөргүй болгож, замаа цэвэрлэдэг этгээд. Нэг тийм сайн, сүүпер дүр биш. Гаднаа гяланцаг, дотроо планцаг.

Сөрөг хүчин гэж өөрсдийгөө ойворгож, хөлдөө жороо, хүзүүндээ мулцаг наасан унхиагүй 11 амьсгаа бий. Хулгар юу гэнэ бүгд бас түүний үгээр хөдлөнө. УИХ-ын гишүүн болохдоо ихэнх нь Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн сэтэр зүүсэн учраас “эзнийхээ үгнээс гарна” гэж байхгүй. Бүүр нэг хйиморь лундаа нь үхчихсэн гарууд. Ардчилсан нам гэсэн нэртэй л болохоос намынхаа эсрэг хөдөлдөг, эрх мэдэл албан тушаалын амбицтай гарууд. Зарим нь Ардчилсан намыг бүүр өмчлөөд авчихсан. Хөл толгой нь олдохгүй бужигнасан нөхдүүд.

Хийж хэрэгжүүлсэн, олигтой ажил ч алга. Нэг их сүр үзүүлж хурал хаясан хүмүүс. Ямар ч нөлөөгүй этгээдүүд шүү дээ яг ачир дээрээ. Бяртай, хүчтэй байаа эрх баригчдад яаж ч нөлөөлж дөнгөхгүй. Зүгээр л сонгуулийн үеэр АЗ НЬ ГИЙСЭН 11 эрхэм.

Ардчилсан нам ч гэж одоо бүүр хүүхэд, нохойг доог болж байна. 220 мянган гишүүнтэй, анхны цахим, бүх гишүүддээ үйлчилдэг, гишүүдээсээ даргаа сонгодог, ил маргалддаг, бүлэг фракфгүй гэх мэтээр өөрийгөө цоллоод ч нэмэр олсонгүй. Энэ намын бие нэлээд мууджээ хөөрхий. Ёстой нэг “Тогос шиг гоёод, тахиа шиг донгдсон ч чамайг тоохгүй” гэдэг шиг. Анх маргаан нь С.Эрдэнэ, Ц.Туваан нарын дундын маргаанаас үүссэлтэй мэт боловч цаад утгаараа Монгол төрийг удирдаж байсан ба байгаа хоёр хүний тэмцэл болох нь улам тодорч байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хоёр хүний хувийн өшөө хорсол бүхэл бүтэн улстөрийн намын хувь заяагаар тоглож, улмаар 100 жил Монгол улсын дарлаж мөлжсөн, харгис хатуу ял тулгасан, хэлмэгдүүлж ард түмнээ хөнөөсөн МАН-ын дарангуйлалд буцаан өгч, КОМУНИСТ НИЙГЭМД шилжихэд хүргээд байна.

Үүний гол буруутан нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр бол тоглоомыг эхлүүлсэн нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ дээ... Шуудайнд хийсэн үрхийн эвэр шиг л эв зүйгээ олж чадахгүй “дайсагнасаар” өнөөдрийг хүрэв. Тэд одоо ч учраа олохгүй явсаар НАМЫН ДАРГАА солье. Талцал хуваагдалдаа цэг хатгая гэсэн ч тусыг эс олов. Ц.Тувааны тэргүүлсэн намынхан нь намын даргын сунгаагаа зарлаж ДӨРВӨН ХҮН өрсөлдөж байгаа.

Өчигдөр С.Эрдэнийн талынхан нь сунгаагаа зарлаж ДАРГА болох өвчтэй хүмүүсээ бүртгэв. М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр зэрэг лав таван хүн бүртгүүлэв. Нөгөө талд нь О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд гэсэн дөрвөн хүн байна.

Тэд бүгд НАМЫН ДАРГА болох өвчин туссан. Сүүлийн цэг, эцсийн хязгаар нь АН-ын дарга болох. Гэхдээ тэндний хэн нь ч дарга болоо гэхэд АН-ын бүлэг фракцын хуваагдлыг таслан зогсож чадахгүй... Тэд зүгээр л дарах болох ӨВЧНӨӨР ӨВЧИЛЧИХСӨН байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.