Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд нарын хоорондын маргаан газар авч байна.
Ерөнхийлөгчийн зүгээс Сүхбаатарын Батболдыг Монгол төрийг базсан, төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн үзэж буй. Энэ хандлагаа улаан цайм илэрхийлж чуулганы индрээс хүртэл түүнийг илт буруутгаж байсан нь саяхан. Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна хэмээн тэрбээр тайлбар хийжээ.
Гэтэл хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр гэв гэнэт ноён Женкогийн оффшорын хэрэг, нууц данс ил болов. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээллийг ил болголоо. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим нар эзэмшдэг аж. “Женко Холдинг Пи-Ти-И” гэх компанийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх оффшор бүсэд байгуулсан гэх бөгөөд өөрөө захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллаад өөрийн охин Б.Намуунд шилжүүлсэн баримтууд нь гарч ирлээ.
Цагтаа нэг танхимд дарга цэрэг байсан хоёр эрхэм одоо бол дайсан болж хувирлаа... Тэдний хэн хэнд нь алдаа дутагдал, бас ололт амжилт бий... Сайхан нөхөрлөж, ганц хундага дарс тулгаж явсан үе ч бас бий л байх...
Улстөрд мөнхий найз, мөнхийн дайсан гэж үгүй. Гагцхүү мөнхийн эрх ашиг л бий гэсэн үг Монголын жижигхэн улстөрд яг батлагдаж байна. Мэдээж тэдний зорилго тодорхой. Тийм учраас ингэж муудалцаж, үгэн буугаар буудалцаж суухаар хэн хэнийхээ харыг тайлж, хорыг арилгахын тулд ХОЁУЛАА ХӨТЛӨЛЦӨӨД авлигатай тэцмэх газарт очоод шалгуулчих хэрэгтэй.
Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэж үг бий... Хааны алба халаатай, ноёны алба ээлжтэй. Ерөнхийлөгчийн суудлын төлөө үхэн хатан тэмцэлдэж байхаар хал балгүй нэгнийгээ шалгуулчихсан нь дээр биз...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин