Л.Гүндалай: Би “туг ч барьж, тугал ч хариулж” явсан хүн. Одоо л энэ намыг УДИРДАЖ ЧАДНА
Намайг Ламжавын Гүндалай гэдэг. Би Герман орон хуваагдмал байх үед зүүн Германд анагаах ухааны дээд сургууль төгссөн их эмч мэргэжилтэй, улс төрч хүн. Социалист нийгэмд хавчигдан зовж байсан социалист Германы жирийн иргэд эрх чөлөө, ардчиллын төлөө жагсаал цуглаан хийж “ Бид бол ард түмэн” гэсэн чин зүрхний уриа цуурайтуулан коммунист дэглэмийг халж, улмаар нэгдсэн ХБНГУ болсон 80-аад оны эцсээр тэнд сурч, амьдарч, ардчиллын мөн чанар, ач холбогдлыг ухаарсан.
Монгол эх орон маань мөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг ардчилсан нийгэм байгуулах тэмцэлд шуудран орсон тэртээх 2000 онд бие даан парламентын гишүүний болсны дараа төрийн түшээ хүн ард түмнийхээ дуу хоолой болж үр нөлөөтэй тэмцэл өрнүүлэх зорилгоор би Ардчилсан намыг сонгож гишүүн болсон.
Тухайн үед УИХ-д ганцхан суудалтай, тэмцлийнхээ хүнд хатуу үеийг туулж байсан шинэ залуу ардчилсан хүчний манлай АН-д элсэхдээ би энэ намыг ялалтанд хүргэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэсэн зориг эрмэлзэл, хүсэл тэмүүллээ дагасан хэрэг. Тэгээд ч бидний хамтын тэмцэл үр дүнд хүрч засгийн эрх барьж явсан түүх бий.
Намын маань тэр үеийн удирдлага ард түмнийхээ жинхэнэ дуу хоолой байх үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байсан учир 2005 онд Ард түмний намыг үүсгэн байгуулсан. Ардчиллын төлөөх үзэл санаатны нэгэн бүлд багтдаг энэ нам тухайн үедээ зохих амжилт олж УИХ, Засгийн газарт төлөөлөлтэй болж байсан. 2008 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж намынхаа ялалтад хувь нэмрээ оруулсан гэж боддог. Гэвч Ардчилсан намын маань удирдлагууд дотроо бас л бүлэг, фракцид хуваагдан “лидер” дагасан бүлэглэлүүд нь дотоод зөрчилдөө туйлдан хүч боломжоо шавхан тарамдаж гишүүд, олон түмнээсээ хөндийрөн удирдлагынхаа явцуу хүрээнд бугших байдалтай болж ирсэнтэй санаа нийлэхгүй байсан учир би Ардчилсан намаасаа 2015 онд дахин гарч явсан.
Ардчилсан Намын сүүлийн хэдэн жилийн бодит байдал, ялагдал, түүний шалтгааныг монголын нийт ард түмэн бэлхэнээ харж, зөв замдаа түргэн ороосой гэж хүлээх болсныг би энд тодорхойлон дурдах нь илүүц биз. Ямартай ч үзэл санааг нь сэтгэл зүрхээрээ үргэлж дэмжиж ирсэн энэ нам орших уу, эс орших уу? гэсэн эгзэгтэй цаг үетэй тулаад байгаа энэ хүндхэн үед Ардчилсан намынхаа эв нэгдлийг хангах, намын шинэчлэлийн үйлсэд журмын нөхөдтэйгөө хамтран хувь нэмрээ оруулж сэргээн мандуулах, цаашдын олон удаагийн баттай ялалтанд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр “Миний бие уугуул намдаа эргэн ирлээ”.
Улс төрийн тэмцлийн талбар дээр хүчин зүтгэж ирсэн он жилүүддээ би “туг ч барьж, тугал ч хариулж” явсаан. Гэвч ардчиллын үзэл санаа, бодлого зорилт, туйлын зорилгоос огтхон ч урваагүй, харин яавал хамгийн үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулах боломжтой вэ? гэдэг санаа бодолдоо үргэлж үнэнч явсан билээ.
Ардчилсан намын дарга болно гэдэг бол том үүрэг хариуцлагыг намын гишүүд, дэмжигчдийн өмнө хүлээхийн зэрэгцээ Монголын нийт сонгогчдын дийлэнхи олонхийн дэмжлэгийг хүлээх, итгэлийг олох асар том ажил нуруун дээрээ үүрэх болно. Энэ асар том ажлыг зөвхөн ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг боловсролтой, улс төрийн туршлагатай, сэтгэлтэй, зориг зүрхтэй МАНЛАЙЛАГЧ хүн хийж л чадна.
Миний бие өөрийгөө энэ хэмжээнд хүрсэн гэж итгэж Монголын ардчилал, Ардчилсан намаа дараа дараагийн олон сонгуульд ялуулахын төлөө тууштай зүтгэж бүх хүч, бололцоо, мэдлэг туршлага, сэтгэл зүрхээ дайчлан бие хайргүй зүтгэх болно.
АН-ын даргад нэр дэвшигч Ламжавын Гүндалай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин