Монголын төр зүтгэсэн хүндээ ХАЛТАЙ гэж нэг үг бий... Тэгтэл зүтгэж байгаа хүн нь өөрөө ТӨРДӨӨ халтай үйлдэл хийгээд байгаа ч юм боллоо. Сүүлийн хоёр Ерөнхийлөгчийн хууль, шүүхийн байгууллагынханыг “атгасан” энэ үйлдлээс харж болох юм.
Нэг хэсэг Ардын намыг удирдаж явсан анхны долоо Оросын явуулгаар нас барсан. Тэд төрдөө халгүй байсан ч Оросуудад халгаатай байсан байж болох... Гэтэл сүүлийн 10 гаруй жил Монгол улсын удирдаж байсан үе үеийн Ерөнхий сайдууд, Ерөнхийлөгч нар Ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нээж өгсөнийхөө төлөө, иргэдэд хэрэгтэй, тусгаар улсыг хамгаалсан өндөрлөгүүд төрд зүтгэснийхээ хариуд ард түмэндээ адлагдаж, МОНГОЛЫН ДАЙСАН болж байгаа нь харамсалтай.
Яагаад Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга тэргүүтэй ЕРӨНХИЙЛӨГЧДИЙГ, Миеэгомбын Энхболд, Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй УИХ-ын дарга нарыг, Санжийн Баяр, Сүхбаатарын Батболд, Чимэдийн Сайханбилэг, Мэндсайханы Энхсайхан, Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй Ерөнхий сайдуудыг ТӨРД ЗҮТГЭСНИЙХ НЬ ДАРАА яллаж, буруутгаж, хараан зүхэж, үзэн ядаж, хорь, барь, цаазал, хөнөө гэж хашгирдаг юм бол.
Олон нийт бол мэдлэггүй, зүгээр л мөнгөтэй, хүчтэй талыг дагадаг. Тэдэнд өөрийн гэсэн үнэт зүйл, жанжин шугам байдаггүй. Яг амиа тулахаар өөрийгөө авч, өрөөл бусдыг ангал руу түлхдэг адгийн зантай. Тэд аливаа мэдээллийг нягталдаггүй, шалгадаггүй, эргэцүүлж ч боддоггүй. Шууд толгойд бууснаараа ойлгож, бурууг улстөрчдөд М.Энхболдод, Ц.Элбэгдорж руу чихэж үзэн яддаг. Тэд ам аа л хөдлөгдөг. Яг ачир дээрээ М.Энхболдын ажлыг, Ц.Элбэгдоржийн бодлогыг хэзээ ч хийж, эргэцүүлж үзээгүй. Сургаар л муулдаг. Яагаад гэвэл тэд огт уншиж, судлаж, мэдээллээ боловсруулдаггүй. Тэдний энэ байдлыг ч улстөрчид ашиглаж мэдээлэлгүй юм чинь гэсэн үзлээр хандаж татварт төлдөг мөнгөөр нь ГАРАА УГААДАГ.
Улстөрчид өөрт ашигтай шийдвэр гаргадаг, улс орноо боддоггүй гэж их шүүмжилдэг. Ингэж шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрсдөдөө дүгнэлт хийх нь зүй. Бид л тийм хүмүүсийн сонгож, намын дарга, УИХ-ын гишүүн болгож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар томилдог. Эрдэм мэдлэг, бусдыг удирдах чадвар, нөлөөлөл, хүч, сэтгэл зүйгээрээ бусдаас ялгарсан шилдэг эрсийг л ТӨРӨӨ УДИРДУУЛАХ гэж сонгодог.
Харин тэдэнд дургүй нөхөд газар доогуур ортол муулж, үзэн ядаж харлуулж, ХУЛГАЙЧ, АВЛИГАЧ, ХЯТАД хэмээн муулдаг. Монгол төрийг удирдсан энэ эрхмүүд бол ТӨРИЙН ДАЙСАНУУД биш таны сонгосон халуун эх орончид... Монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд... юм шүү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин