Монгол Улсын Онцгой комиссоос иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг эрхэм болгосон ч харамсалтай нь Коронавирусийн өмнө “өвдөг сөхөрлөө”. Ингэснээр дөрөв дэх удаагаа ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох үндэслэл бүрдэв. Дэлхийн банкны судалгаагаар Манай улсын нийт иргэдийн 3/1 хувь нь ядуурлын түвшинд байгаа энэ хүнд үед хөл хорио юм бол иргэдийн амьдрал улам л эрсдэлд орно. Сүүлийн хэдэн сард хатуу хөл хориог хэсэгчлэн хорьсоны улмаас олон ААН хаалгаа барихдаа тулаад байна.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусийн халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа явагдаж байгаа . Коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгож бүртгэсэн БНЭУ, БНСУ-ын АстраЗенека, БНХАУ-ын Веро целл, ОХУ-ын Спутник-В вакциныг тус тус импортолж, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр голомт өргөнөөр бүртгэгдсэн бүсэд хэрэглэж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155 мянга 746 хүн буюу 7.4 хувийг эхний тунд хамруулсан нь дэлхийн хэмжээнд 17-д бүртгэгджээ.
Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулах үйл ажиллагаанд оролцлоо. Өнгөрсөн хугацаанд нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийн төсвийн зардлаар эдийн засгаа дэмжих бодлого баримталсан. Цаашдаа ирэх 3 жилд эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ бол улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгөн дүн юм. Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Социологийн судалгаагаар нийт иргэдийн 37.8 хувь халамж хавтгайрсан гэсэн дүгнэсэн байна.
Олон хоногоор хатуу хөл хорио тогтоовол эдийн засагт асар их хохиролтойгоос гадна бэлэн мөнгөний эргэлтгүй болсон айл өрх туйлдана. Нөхцөл байдал улам дордохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан “ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ” олгох хэрэгтэй байна. Ийм хүнд нөхцөлд иргэддээ бэлэн мөнгө тарааж л амьдралыг нь тэтгэх хэрэгтэй.
Энэ боломжгүй зүйл биш. Хий хоосон 10 их наядын хөөс мэт хөтөлбөрийг бодвол бодитоор НЭГ САЯ төгрөг олгох нь бодит дэмжлэг. 5000 залууд нэг сая төгрөг олгох, залуучуудад зориулсан орон сууцны хотхон хороолол барих мөнгөө нэг удаа иргэддээ хандивлачихсан нь зөв. Төр угаасаа ямар нэг аргаар иргэдээсээ буцаагаад хулгайлаад ч хамаагүй авчихдаг юм чинь ийм хэмжээний, яаралтай зүйлд гар татах хэрэггүй.
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.
Монгол улсад нийт 897 мянга 427 гэр бүл байдаг. Тэдгээрээс 531 мянга нь хүүхэдтэй. 366 мянга 430 нь хүүхэдгүй бол өрх толгойлсон 34 мянга 435 өрх байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 62 мянга 263 ААН-д 800 мянган хүн ажилладаг. Өдрийн орлогоороо өрхийн амьдралаа авч явдаг 180 гаруй мянган иргэд байдаг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин