Г.Сайханбаяр сайд аа, Б.Ганзориг дарга аа!!! Таны албан тушаал хэдэн ХҮНИЙ АМИАР солигдох вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-31

Зэвсэгт хүчний 236 дугаар ангийн нэгэн алба хаагч салаан захирагчдаа зодуулснаас болж харамсалтайгаар амь насаа алдлаа. Эх орны нэрийн өмнөөс цэргийн албанд дуудаж казармд авааччихаад зодож алдаг харгис яргалал цэргийн ангиудад тогтоод удаж байна.

Ганцхан энэ ч биш алба хааж байхдаа дээд оныхоо цэргүүдэд дэглүүлсэн, Дорноговь аймгийн хилийн цэргийн ангид алба хааж байсан алба хаагч байлдагч амиа хорлосон зэрэг сэтгэл сэрдхийлгэм тохиолдол олон болсон.

Монгол улсын Батлан хамгаалах салбарт байгаа ийм төрлийн алдаа дутагдал, завхрал, зөрчил, яргалалыг арилгаж, нэр төртэйгөөр алба хаах боломжийг олгоорой гэсэн зорилгоор энэ салбарт сайд томилсон. Энэ салбарын сайдаар бригадын генерал Г.Сайханбаяр ажилладаг бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн оролцоог шууд хэрэгжүүлэх чиг үүргийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзориг нар ажилладаг.

Тэд яагаад цэргүүд амь эрсдэж байхад дуугарахгүй байна вэ, яагаад цэргийн ангид дэглэлт, яргалал явагдаж байхад ганц үг ган хийхгүй байна вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.224.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.