Коронавирусийн цар тахал 2020 онд дэлхий нийтэд тархсан. Харин Монгол улсад 2020 оны 11 сарын дундуур илэрсэн. Ингээд бодохоор бид бараг бүтэн жил өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байсан. 2021 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр Монгол улсын 21 аймгийн 16-т нь коронавиурсийн халдвар тархав. Нийт халдварын тоо 11 мянга давлаа. Гэвч Засгийн газраас анхаарч байгаа зүйл нэгээхэн ч алга.
21 аймгийн 16 аймаг нь PCR шинжилгээний аппрадтай. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод гэсэн таван аймагт ийм төрлийн төхөөрөмж байхгүй. Энэ дундаас Баянхонгор аймгийг чухалчилч авч үзье. Энэ аймгаас улстөрд нөлөө бүхий олон хүн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ –ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн, Засгийн газрын гишүүн Б.Батцэцэг гээд томчууд, мөнгөтэй баячууд олон.
Гэвч энэ аймагт коронавирусийн халдварын тоо 40 гарчихлаа. Өнөөдрийг хүртэл сэжигтэй тохиолдлуудынхаа хариуг Өвөрхангай руу, эсвэл Улаанбаатар хот руу зөөвөрлөн хүргэж, хариуг нь 72 цагийн дараа авдаг. Эрүүл мэндийн яамны мэдээнээс тоо нь зөрдөг. Ийм байж болох уу... МонголУлсын Засгийн газар бид нэг жилийн дотор хангалттай сайн бэлдсэн гэж ярьдаг. Яг юу бэлдсэн юм бэ... Энэ хугацаанд яагаад 21 аймгаа PCR төхөөрөмжөөр бүрэн хангачихаж чадаагүй юм бэ. Хонгор нутгаас улстөрд ирсэн эрхэм түшээд яагаад сэтгэл гаргаад аймаг орон нутгийнхаа сонгогчид, дэмжигчдэд зориулаад ганц удаагийн PCR төхөөрөмж авчихаарай гээд 200 сая төгрөг хандивлачихаж болдоггүй юм бэ...
Улстөрийн хэрүүл хийж, нэг нэгнийгээ харлуулж байхаар нутгийнхээ иргэдийн эрүүл энхийн төлөө ядаж шинжилгээний төхөөрөмж бэлэглэчихэж болмоор юм даа уг нь. Өвчин, цар тахал гэдэг бол Ардын намын өвчин биш, ард түмний өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Баянхонгор аймгийн удирдлагууд нь яагаад ийм зүйл хэрэгтэй байна гээд санаа бодлоо хэлж, шийдүүлэх арга илэрхийлэхгүй бусдын гар хараад л гуйлга гуйгаад, алгаа тосоод байна вэ.
Гэтэл Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгууд гурвыг худалдад авчихсан. Ахиад нэгийг авъя гээд мөнгийг нь шилжүүлэх гэж байна. 2020 оны 10 сард Рио Тинто групп 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд зарцуулахаар болсоноо зарласан юм. “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж, PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ гэсэн 4 газар байгуулсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин